Танилцуулга

Манай програм нь хамгийн сүүлийн үеийн Java веб технологи болох клиент сервер гибрид технологи дээр суурилсан ба энэ нь веб програм дээр ажиллаж байгаа хүнд яг л десктоп програм дээр ажиллаж буй мэт мэдрэгдэх ба уламжлалт хуудаснаас хуудас руу үсрэлгүй яг л виндовс програм дээр ажиллаж буй мэт санагдана.

Мөн програмдаа excel -ээс өгөгдөл оруулах, excel рүү өгөгдөл гаргахад дөхөм болгох зорилгоор вебд суурилсан excel контрол шингээж өгсөн нь хэрэглэгчийн ажиллах боломжыг улам хялбарчилсан юм.

Онлайн орчинд суурилсан програмын давуу тал гэвэл тусгайлан бэлдсэн сервер дээр байршсан програмыг та ашиглах ба ингэснээр та өөрөө програм суулгах, суулгасан компьютераа вирусээс хамгаалах,арчлах, мөн програмын мэдээллээ нөөцлөх гэсэн асуудалгүй болох юм. Энэ бүгдийг таны өмнөөс бид хариуцах юм.

Мөн 24 цагийн турш хүссэн газраасаа хандах боломжтой. Таны програмын мэдээлэл өдөр бүр автоматаар нөөцлөгдөн давхар нөөцийн сервэр рүү хуулагдана. Мөн та хүссэн өдрийнхөө програмын мэдээллийг сэргээлэх боломжтой юм.

Програмд зөвхөн эхлээд админ хэрэглэгч л бүртгүүлэх ба энэ хэрэглэгч нь програм руу нэвтэрсэний дараа програм дотроос бусад хэрэглэгчээ имэйлээр уриад явчих юм. Мөн энэ админ хэрэглэгчийн хувьд л идэвхтэй огноогоо сунгах ба бусад хэрэглэгч нь дагаад идэвхжих юм.

Програмд бүртгүүлэхэд автоматаар 7 хоног ашиглах эрх өгөгдөх ба энэ хугацаанд та програмыг туршин танилцаж мөн ямар багцаар нь явахаа шийдэх юм.

1. Бүртгүүлэх

  • Аж ахуй нэгж бол vansanhuu.mn хуудас руу, Хадгаламж зээлийн хоршоо бол vansanhuu.mn/hzh  нэвтрэх хэрэгтэй.
  • Хуудас руу орсноор дараах хэсэг гарч ирэх бөгөөд хэрэв та анх удаагаа хэрэглэж байгаа бол бүртгүүлэх товчин дээр дарж програм руу нэвтрэх эрх үүсгэнэ.
  • Бүртгүүлэх товчин дээр дарсны дараа гарч ирэх хэсэгт та өөрийн имэйл хаяг, нэр, байгууллагын нэр, утасны дугаар гэсэн мэдээллүүдээ бичиж бүртгэлээ хийнэ.
  • Үүний дараа таны имэйл хаягт нэвтрэх нэр, нууц үгийн мэдээлэл бөгөөд энэ мэдээллийг ашиглан та программд нэвтрэх боломжтой болно.

2. Дансны эхний үлдэгдэл ба гүйлгээний мэдээлэл оруулах

Манай программын нэг том давуу тал нь Еxcel -с бүх гүйлгээг нэг дор татаж оруулан томъёоны дагуу балансаа автоматаар гаргах юм. Өөрөөр хэлбэл та өмнө хийсэн бүртгэлээ дахин бичиж цаг алдах шаардлагагүй болно.

Баруун доод буланд байгаа Еxcel бүртгэл товчин дээр дарж Еxcel рүү нэвтрэх цонхонд очно. Программд хэрэглэгдэж буй дансны кодыг ашиглан харгалзах дансны үлдэгдлээ бөглөсний дараа гүйлгээгээ Еxcel –с хуулж аваад хадгална.

3. Хаалтын бичилт ба тайлан гаргах

Ерөнхий журнал хэсгийн хаалтын бичилт үйлдлийн тусламжтайгаар та хаалтын бичилт хийж үүний  дараа санхүүгийн тайлангийн эцсийн хувилбарыг харах боломжтой.

Мөнгөн гүйлгээний тайланд үзүүлэлт нь сонгогдоогүй бол та автоматаар тохируулах товчийг дарж, үзүүлэлтүүдээ харж болно.

Томъёоны хэсгээс та тооцоолол хэрхэн бодогдож байгааг шалгах харах боломжтой.

4. Санхүүгийн тайланг хэвлэх

Бэлэн болсон тайланг та шууд хэвлэж эсвэл .pdf, .xlsx зэрэг олон төрлийн өргөтгөлтэйгээр татаж аваарай.

5. Үнийн санал

Багц Хэрэглэгч/бааз Үнэ мян.төг-р Хугацаа
Жижиг 1-3 хэрэглэгч/бааз 550 1 жил
Дунд 4-9 хэрэглэгч/бааз 750 1 жил
Том 10-15 хэрэглэгч/бааз 900 1 жил
Групп 15-аас дээш хэрэглэгч/бааз Тохиролцоно 1 жил
Тайланг гаргагч 20 хэрэглэгч/бааз 100 1 сар
Тайланг гаргагч 30 хэрэглэгч/бааз 150 1 сар
Тайланг гаргагч 40 хэрэглэгч/бааз 200 1 сар