
Хайлт
173 results found
- ААНОАТ-ын хялбаршуулсан тайланг хэн, хэзээ, хэрхэн тайлагнах
Эрхэм санхүүчид, компанийн захирлууд, санхүүгийн шинжээчид та бүхэнд ААНОАТ-ын Хялбаршуулсан тайланг хэн, хэзээ, яагаад, ямар учраас тайлагнах талаар мэдээлэл оруулж байна. Эрхэм та шалгуурт нийцэж байвал гялалзаарай. 1. Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 8 дугаар сарын13-ний өдрийн А/124 тоот тушаалаар батлагдсан "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хялбаршуулсан тайлан" 1 дүгээр, "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хялбаршуулсан тайлангийн маягтыг нөхөх заавар"-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсан. 2. ААНОАТ-ын хуулийн 29 дүгээр зүйлийн 29.13-т заасны дагуу албан татвар төлөгч нь Хялбаршуулсан тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр жилд 1 удаа гаргаж, төгрөг мөнгөөр тайлагнана. 3. Хуулийн 29.13-т буюу хуулийн 29.1-т "Өмнөх татварын жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага бол тухайн албан татвар төлөгч тухайн татварын жилийн 3 дугаар улиралд багтаан хүсэлт гаргасныг харьяалах татварын алба бүртгэж авсан тохиолдолд дараагийн татварын жилээс эхлэн тухайн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогын дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно. Дараах шалгуурт хамрагдаж байвал татвар төлөгч нь Хялбаршуулсан тайлан гаргахаар хүсэлт гаргах боломжгүй мөн дараах шалгуурт хамрагдаж эхэлбэл Хялбаршуулсан горимоос шууд хасалт хийнэ. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бол ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бол согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох үйл ажиллагаа эрхэлдэг бол тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох үйл ажиллагаа эрхэлдэг бол газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бол Танай байгууллага шалгуурт нийцэж Хялбаршуулсан ААНОАТ-ын тайлан тайлагнаар болсон бол өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохгүй. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч болсон өдрөөс эхлэн хялбаршуулсан горимоос гарна. Танай байгууллагын тодорхойлсон албан татвар ногдуулах орлогод 1 хувиар албан татвар ногдуулна. Татварын чөлөөлөлт, хөнгөлөлт эдлэхгүй мөн гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохгүй. Урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу улирал бүр төлөх татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сард багтаан төсөвт төлнө. 4. ААНОАТ-ын Хялбаршуулсан тайланг Маягт ТТ-02-ХГ маягтаар тайлагнана. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=211296&showType=1
- ХХОАТ-ын хялбаршуулсан тайланг хэн, хэзээ, хэрхэн тайлагнах
Эрхэм санхүүчид, компанийн захирлууд, санхүүгийн шинжээчид та бүхэнд ХХОАТ-ын Хялбаршуулсан тайланг хэн, хэзээ, яагаад, ямар учраас тайлагнах талаар мэдээлэл оруулж байна. Эрхэм та шалгуурт нийцэж байвал гялалзаарай. 1. Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн А/125 тоот тушаалаар батлагдсан "Хувь хүний орлогын албан татварын хялбаршуулсан тайлан" 1 дүгээр, "Хувь хүний орлогын албан татварын хялбаршуулсан тайлангийн маягтыг нөхөх заавар"-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсан. 2. "Хувь хүний орлогын албан татварын тухай хууль"-ийн 27 дүгээр зүйлийн 27.2-т заасны дагуу албан татвар төлөгч нь Хялбаршуулсан тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ний дотор өссөн дүнгээр жилд 1 удаа гаргаж, төгрөг мөнгөөр тайлагнана. 3. Хуулийн 27.2-т буюу хуулийн 15.1. Үйл ажиллагааны орлого 15.6. Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлого 16.1.1 Хөрөнгө ашиглуулсны, эсхүл түрээслүүлсний нийт орлогоос тухайн хөрөнгийг ашиглуулах, эсхүл түрээслүүлэхтэй холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлыг хассан зөрүүгээр 17.1.2 Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогоос доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хассан дүнгээр 17.1.3 хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлогоос уг хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох бусад зардлыг хассан дүнгээр орлогыг тус тус тодорхойлж татварын албанд хүргүүлнэ. Таны тодорхойлсон албан татвар ногдуулах орлогод 1 хувиар албан татвар ногдуулна. Ногдуулсан татварыг дараа сарын 15-ний өдрийн дотор төсөвт төлнө. 4. ХХОАТ-ын Хялбаршуулсан тайланг Маягт ТТ-06-ХГ маягтаар тайлагнана. Эх сурвалж: https://mta.gov.mn/files/file/x1ttlwseuar//63b2c4d2edb9eb2dd4250086.pdf
- Эрхэм санхүүчдээ та хэзээ, ямар тайлангуудыг илгээх вэ
Эрхэм санхүүчид татварын ямар ямар тайланг хэзээ илгээх талаар мэдээлэл оруулж байна. ТТ-02 буюу ААНОАТ -ын тайланг жилд 4 удаа илгээх бөгөөд 1-3 улирлын тайланг дараа сарын 20-ний дотор харин жилийн эцсийн ААНОАТ-ын тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-11 буюу Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангаа жилд 4 удаа илгээх бөгөөд 1-3 улирлын тайланг дараа сарын 20-ний дотор харин жилийн эцсийн Цалин хөлсний татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-28 буюу Нийслэл хотын албан татварын тайланг мөн 4 удаа илгээх ба дараа улирлын эхний сарын 20-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-13 буюу Суутган төлөгчийн аж ахуй нэгжид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын тайланг 4 удаа илгээх бөгөөд дараа улирлын эхний сарын 20-ний, жилийн эхний хагас жилийн тайланг 7 дугаар сарын 20-ний дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ҮШТ-01 буюу Үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайланг жилд 1 удаа гаргах бөгөөд дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-03а буюу Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланг дараа сарын 10-ний дотор илгээх бөгөөд тухайн сарын байгууллагатай холбоотой орлогыг дараа сарын 7-ний дотор харин эцсийн хэрэглэгчээр үүсэх орлогыг тухайн сарын 30-ний өдрийн дотор хүлээн зөвшөөрч ибаримтыг бичнэ. ТТ-23 буюу Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайланг жилд 1 удаа өгөх бөгөөд дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-05 буюу Онцгой албан татварын тайланг дараа сарын 5-ний дотор илгээнэ. ТТ-05(1) буюу Төлбөрт таавар, бооцоот тоглоомын онцгой албан татварын тайланг дараа сарын 10-ний дотор илгээнэ. ТТ-06 буюу Хувь хүний орлогын албан татварын тайланг жилд 1 удаа буюу дараа оны 2 дугаар сарын 15-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-30 буюу Оршин суугч бус хувь хүний орлогын албан татварын тайланг жилд 1 удаа буюу дараа оны 2 дугаар сарын 15-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-29 буюу Монгол Улсад байрладаггүй албан татварын төлөгчийн аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан /Төлөөний газраас бусад/-г жилд 4 удаа гаргах бөгөөд улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ний дотор, жилийн эхний хагас жилийн татварын тайланг 7 дугаар сарын 20-ний дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-06-ХГ буюу Хувь хүний орлогын албан татварын хялбаршуулсан тайланг жилд нэг удаа гаргах бөгөөд дараа оны 2 дугаар сарын 15-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-02-ХГ буюу Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хялбаршуулсан тайланг жилд нэг удаа гаргах бөгөөд дараа оны 2 дугаар сарын 15-ний дотор өссөн дүнгээр илгээнэ. ТТ-15 буюу Ашигт малтмалын нөөц ашигласны нөөц ашигласны тайланг жилд 4 удаа гаргах бөгөөд дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор өссөн дүнгээр илгээнэ......
- Та гарт хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
Эрхэмүүдээ та хэдэн төгрөгийн үндсэн цалин, нэмэгдэл авдаг, НДШ, ХХОАТ хэдийг суутгаж татварын хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдэлж, гарт хэдэн төгрөгийн цалин авдаг вэ? тооцоолоорой. 1. НД-ийн 01 кодтой буюу Аж ахуй нэгж байгууллагын ажилтан ТА гарт дараах цалинг авна. Үндсэн цалин 2,500,000 2,500,000 Нэмэгдэл цалин 100,000 100,000 Олговол зохих цалин 2,600,000 =2,500,000+100,000 Цалингаас суутгасан НДШ 299,000 =2,600,000*11.5/100 Татвар тооцох цалин 2,301,000 =2,600,000-299,000 Тооцоолсон татвар 230,100 =2,301,000*10/100 Хөнгөлөлт 12,000 2,000,001-2,500,000 Цалингаас суутгасан татвар 218,100 =230,100-12,000 Гарт олгохцалин 2,082,900 =2,301,000-218,100 2. НД-ийн 40 кодтой буюу Үндсэн ажлаас гадуур ажил гүйцэтгэгч /даатгуулагч ТА гарт дараах цалинг авна. Үндсэн цалин 2,500,000 2,500,000 Нэмэгдэл цалин 100,000 100,000 Олговол зохих цалин 2,6000,000 =2,500,000+100,000 Цалингаас суутгасан НДШ 293,800 =2,600,000*11.3/100 Татвар тооцох цалин 2,306,200 =2,600,000-293,800 Тооцоолсон татвар 230,620 =2,306,200*10/100 Хөнгөлөлт тооцохгүй Цалингаас суутгасан татвар 230,620 =230,620-0 Гарт олгох цалин 2,075,580 =2,306,200-230,620 3. НД-ийн 70 кодтой буюу Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа ажилтан/энгийн ТА гарт дараах цалинг авна. Үндсэн цалин 2,500,000 2,500,000 Нэмэгдэл цалин 100,000 100,000 Олговол зохих цалин 2,600,000 =2,500,000+100,000 Цалингаас суутгасан НДШ 241,800 =2,600,000*9.3/100 Татвар тооцох цалин 2,358,200 =2,600,000-241,800 Тооцоолсон татвар - Хуулийн дагуу татвар авахгүй Хөнгөлөлт - Тооцохгүй Цалингаас суутгасан татвар - Суутгахгүй Гарт олгох цалин 2,358,200 =2,358,200-0 4. НД-ийн 22 кодтой буюу Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа ажилтан ТА гарт дараах цалинг авна. Үндсэн цалин 2,500,000 2,500,000 Нэмэгдэл 100,000 100,000 Олговол зохих цалин 2,600,000 =2,500,000+100,000 Цалингаас суутгасан НДШ 241,800 =2,600,000*9.3/100 Татвар тооцох цалин 2,358,200 =2,600,000-241,800 Тооцоолсон татвар 235,820 =2,358,200*10/100 Хөнгөлөлт 12,000 2,000,001-2,500,000 Цалингаас суутгасан татвар 223,820 =235,820-12,000 Гарт олгох цалин 2,134,380 =2,358,200-223,820
- Бидний төлж байгаа НДШ даатгуулагч/ажил олгогч
Эрхэмүүдээ та цалингаасаа НД хэдэн хувиар төлдөг мөн танай байгууллага таныг ажлын байраар хангаж байгаа учраас гээд хэдэн төгрөг төлдөгийг мэдэх үү. Код Нэршил Даатгуулагч Ажил олгогч 01 Аж ахуй нэгж байгууллагын ажилтан 11.5 12.5 06 Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа аж ахуй нэгж, байгууллагын ажилтан эх/эцэг - 9.5 14 Сул зогсолтын үеийн олговор авч байгаа даатгуулагч 11.5 12.5 17 Жирэмсний, амаржсаны амралттай байгаа ажилтан эх - 12.5 22 Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа ажилтан 9.3 10.3 32 Хууль бусаар ажлаас халагдсан ажилтан - 9.5 40 Үндсэн ажлаас гадуур ажил гүйцэтгэгч /даатгуулагч 11.3 12.3 70 Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа ажилтан/энгийн 9.3 10.3 02 Иргэний хуулийн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч 11.5 12.5 08 Хугацаат цэргийн албан хаагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч - 9.5 11 Цэрэг, цагдаагийн ажилтан 2.0 2.0 20 Ажил олгогчийн захиалгаар суралцагч - 9.5 21 Нэг сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан - 12.5 25 Жилд 7 сараас доошгүй хугацаанд үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг улирлын чанартай үйл ажиллагаатай байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч /сул зогссон үед - 12.5 34 Сул зогсолтын үеийн олговор авч байгаа тэтгэвэр тогтоолгосон ажилтан 9.3 10.3 38 Жирэмсний, амаржсаны амралттай байгаа тэтгэвэр - 10.3 39 Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа 1 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан - 10.3 50 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй өмгөөлөгч 11.3 12.3 Үндсэн цалин 2,500,000 төгрөг гэвэл: Эрхэмүүдээ дараах мөнгийг тус тус НД-ийн байгуулагад шилжүүлнэ. Та цалингаасаа : 287,500 төгрөг Танай байгууллага : 312,500 төгрөг Нийт Нд-ийн байгууллагад : 600,000 төгрөг шилжүүлнэ.
- Бизнес эрхлэгч эрхэм Захирал та Гэрээт нягтлан бодогчоосоо заавал аваарай.
Эрхэмүүдээ одоо 3-р улирлын санхүүгийн тайлангаа гарах гэж байна шүү. Гэрээт нягтлан бодогч нарын хийж байсан ажлын үр дүнг шалгаж хүлээн авах ажлаа сайтар хийгээрэй. Яагаад ингээд хэлээд байна вэ гэвэл: Танай байгууллага жилд ганцхан удаа санхүүгийн тайлан гаргана хэмээн өнөөдрийг хүрсэн гэх магадлал өндөр байна. Өнөөдрийн байдлаар нэлээдгүй компанийн захирлууд, шинэ нягтлан бодогч нар холбоо барьж одоо яах ёстой вэ хэмээн асууцгааж эхэллээ. Дараах зүйлсийг ажлаас гарахаас нь өмнө заавал авч дараагийн нягтлан бодогчдоо өгөөрэй эсвэл үргэлжлүүлэн ажиллаж байгаа ГЭРЭЭТ нягтлан бодогч байгаа бол дараах материалуудыг цаг алдалгүй одоо авч хадгалаарай. Жилийн эцсийн санхүүгийн тайлан буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаарх санхүүгийн тайланг тодруулгын хамт аваарай. /Файлаар, гарын үсэг зуруулан цаасан хэлбэрээр/ Харилцах, Касс, Бараа материал, Үндсэн хөрөнгийн тайлангуудыг аваарай. /Файлаар, гарын үсэг зуруулан цаасан хэлбэрээр/ Авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, тооцоо нийлсэн актуудыг аваарай. /Файлаар, гарын үсэг зуруулан цаасан хэлбэрээр/ Тухайн тайлант хугацааны Ерөнхий журнал, Гүйлгээ балансыг файл хэлбэрээр аваарай. Гэрээт нягтлан бодогчтойгоо гэрээ хийгээд гэрээний үр дүнг хянаарай.
- Жилийн эцсийн санхүүгийн тайлан илгээх
Эрхэм санхүүчид ээ бид 2023 оны 2-р улирал буюу эхний хагас жилийн санхүүгийн тайланг шинэ системд 2-хон сарын өмнө илгээсэн. Харин одоо жилийн эцсийн санхүүгийн тайлангийн тайлант хугацаа дуусахад 111 хоног үлдэж байна. Шинэ системд санхүүгийн тайлангуудыг шивэхэд бид ямар тайлангуудыг бэлэн байлгах, санхүүгийн тайлангийн уялдаа холбоогоор тайлангуудыг хянах, харах, гарч байсан алдаадад дүн шинжилгээ хийж татварын тайлантай бусад бусад тайлангуудтай тулгах, талаар зөвлөгөө оруулж байна. Санхүүгийн тайлангийн шинэ систем нь төгрөг, мөнгөөр шивэгдэж байгаа учраас санхүүгийн тайлангаа төгрөг мөнгөөр гаргасан байх. Эхний үлдэгдлийг төгрөг мөнгөөр шивэх учраас 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тодруулгын хамт байх шаардлагатай. Санхүүгийн 4 тайлан болон тодруулгыг бүрэн гүйцэд үнэн зөв төгрөг, мөнгөөр нөхсөн байх. Харилцах, Касс, Ерөнхий журнал, Гүйлгээ балансыг заавал бэлтгэж, боловсруулж гаргасан байх. ААНОАТ-ын тайлангийн тоон үзүүлэлтүүд Санхүүгийн тайлантай таарсан үнэн зөв байх. ААНОАТ-ын борлуулалтын орлогын дүн, НӨАТ-ын борлуулалтын орлогын дүн, Орлогын тайлангийн орлогын дүнтэй таарч улмаар Ибаримтын орлогын дүнтэй таарсан байх. Мөнгөн гүйлгээний тайланд тусгагдсан Ажилтан албан хаагчдад олгосон цалин хөлсний дүн НД-ийн дүн болон урамшууллын дүнтэй таарсан байх Мөнгөн гүйлгээний тайлан дахь НД-д төлсөн дүн НД-ийн тайлангийн төлсөн мөнгөтэй таарсан байх Мөнгөн гүйлгээний тайлан дахь Татварт төлсөн мөнгө Татвар сайт дахь тодорхойлолтын төлсөн мөнгөтэй таарч улмаар төлсөн нэхэмжлэхийн дүнтэй таарсан байх. Мөнгөн гүйлгээний тайлан дахь худалдан авсан хөрөнгийн дүн Үндсэн хөрөнгийн тодруулга хэсгийн нэмэгдсэн үндсэн хөрөнгийн дүнтэй таарах буюу хандив, бэлэглэл, хоорондын тооцоогоор орж ирсэн дүнгээр зөрөх Мэргэжлийн өндөр түвшинд санхүүгийн тайлангаа гаргаарай. Тэгэхгүй бол буцаагдаж улмаар торгуульд орох эрсдэл их байна.
- Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох
Эрхэм санхүүчид, компанийн захирлууд, санхүүгийн шинжээчид та бүхэнд "ААНОАТ-ын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, баталгаажуулах журам" -ын талаар мэдээлэл оруулж байна. Тус журам нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/265 тоот тушаалаар батлагдсан. Хэрэв танай байгууллага татварын тайлангаар алдагдалтай бол салбар харгалзахгүйгээр дараагийн татварын жилээс эхлэн 4 жилийн хугацаанд ирээдүйд шилжүүлэн тооцно. ААНОАТ-ын тухай хуулийн 19-р зүйл: Албан татвар ногдуулах орлогоос ААНОАТ-ын хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан зардлыг хасч, татварын тайлангаар гарсан алдагдлыг дараагийн тайлант жилээс эхлэн дараалсан 4 жилд албан татвар ногдуулах орлогын 50 хүртэл хувиар шилжүүлэн тооцно. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=15012
- Цалингаас суутгах татварын хэмжээ
Эрхэм санхүүчидээ 2020 оны 1 дүгээр сарын 1 нээс өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа татварын хөнгөлөлт. Та НДШ төлсөний дараа 0-500,000 төгрөг хүртэлх хэмжээний цалин авч байвал 20,000 төгрөг буюу жилд 240,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Та НДШ төлсөний дараа 500,001-1,000,000 төгрөг хүртэлх хэмжээний цалин авч байвал 18,000 төгрөг буюу жилд 216,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Та НДШ төлсөний дараа 1,000,001-1,500,000 төгрөг хүртэлх хэмжээний цалин авч байвал 16,000 төгрөг буюу жилд 192,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Та НДШ төлсөний дараа 1,500,001-2,000,000 төгрөг хүртэлх хэмжээний цалин авч байвал 14,000 төгрөг буюу жилд 168,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Та НДШ төлсөний дараа 2,000,001-2,500,000 төгрөг хүртэлх хэмжээний цалин авч байвал 12,000 төгрөг буюу жилд 144,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Та НДШ төлсөний дараа 2,500,001-3,000,000 төгрөг хүртэлх хэмжээний цалин авч байвал 10,000 төгрөг буюу жилд 120,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Та НДШ төлсөний дараа 3,000,001-дээш төгрөгийн цалин авч байвал хөнгөлөлт эдлэхгүй.
- Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
Эрхэм санхүүчид, компанийн захирлууд, санхүүгийн шинжээчидээ та бүхэнд "Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх журам" -ын талаар мэдээлэл оруулж байна. Энэхүү журам нь Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 292 тоот тушаалаар батлагдсан. Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх харилцааг зохицуулахад журмыг баримтална. ХХОАТ-ын тухай хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг "ХХОАТ-аас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам" -аар зохицуулагдана. Хялбаршуулсан горим ашиглаж тайлангаа гаргадаг төлөгчдөд энэхүү журам хамаарахгүй. Тухайн татвар төлөгч нь хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхийн тулд татварын тайлангаа тушаах бөгөөд энэхүү татварын тайлан нь хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх үндсэн баримт болно. Тухайн төрлийн татварын тайланг хавсралт мэдээ, нотлох баримтын хамт татварын албанаас батлагдсан маягтын дагуу татварын албанд цахим болон цаасан хэлбэрээр илгээнэ. ААНОАТ-ын тухай хуулийн 26.9-д заасан "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь энэ хуулийн дагуу тухайн татварын жилд тусгай зөвшөөрөл тус бүрд хамаарах татварын тайланг тус тус гаргаж... " тайлан тус бүрээр хөнгөлөлт чөлөөлөлт эдэлнэ. 1. ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ Орлогыг чөлөөлөх ААНОАТ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан: Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д заасан ногдол ашиг Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлого, сангийн хөрөнгө оруулалтын орлого газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон энэ хуулийн 18.6.2, 20.1-д заасан орлого зээлийн батлан даалтын байгууллагын хуульд заасан үндсэн үйл ажиллагаанаас олсон орлого хадгаламжийн даатгалын сангийн хураамжийн орлого төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс Засгийн газарт хуваарилсан ногдол ашиг газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа орлого олсон албан татвар төлөгч өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас гадаадад шилжүүлэх орлого Боловсролын тухай хуулийн 12.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлого ашгийн төлөө бус хуулийн этгээдийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой олсон аж ахуйн үйл ажиллагааны орлого холбооны гишүүдээс цуглуулсан Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасан үйлчилгээний хөлсний орлого болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6.1.7-д заасан санд төвлөрүүлсэн хөрөнгө гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучилсны үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого оюуны өмчийн эрхийн зуучлалаас олсон орлого оюуны өмчийн эрхийг барьцаалсан зээлийн хүүгийн орлого Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлого НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан: гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын болон Авлигатай тэмцэх газрын хэрэгцээнд зориулан импортоор оруулж байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол Монголбанкнаас гадаадад захиалгаар хийлгэсэн мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос, мөнгөн дэвсгэрт, түүний загвар борлуулсан алт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс банк, тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зориулалтаар шилжүүлсэн зээл, санхүүгийн түрээсийн гэрээнээс үүсэх аливаа шаардах эрх газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, модон бэлдэц, хагас боловсруулсан модон материал экспортод гаргасан түүхий болон угаасан, самнасан ноолуур, арьс шир соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг тухайн улсад албан татвараас чөлөөлдөг бол тэр улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, зөөврийн компьютерийн хувьд 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний таван жилд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг Нийт борлуулалтын орлого-Чөлөөлөгдөх орлого 2. Төлбөрийг чөлөөлөх Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан: хаягдал усыг усны чанарын стандартын хэмжээнд хүртэл цэвэрлэсэн хэмжээгээр хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн үйлдвэр, үйлчилгээнд ашигласан бол дахин ашигласан хэмжээгээр хаягдал усыг цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усны стандартын түвшинд хүртэл цэвэрлэж байгаа нь тогтоогдсон бол цэвэрлэх байгууламж суурилуулан ашигласан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 8.1, 8.5-т заасан: Түүхий нүүрсийг гүн боловсруулах замаар үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан шинэ төрлийн түлш үйлдвэрлэсэн тохиолдолд боловсруулсан нүүрсний хэмжээгээр Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог болон эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс чөлөөлж, хөнгөлж болно Нийт ногдуулсан төлбөр-Чөлөөлөгдөх төлбөр 3. Хөрөнгийг чөлөөлөх: хүсэлт, хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэнэ. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан: улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууц нийтийн эзэмшлийн барилга байгууламж чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламж нийслэл хотын тусгай бүсэд бүртгэгдсэн барилга байгууламж. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасан үр тарианы комбайн, гинжит тракторыг АТӨЯХАТ-аас чөлөөлнө. Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 4.1-т заасан: иргэний харуул хамгаалалтын хууль сахиулах албаны байлдааны Агаарын бохирдлын тухай хуулийн 8.2, 8.3, 8.4-т заасан: Нэгж километр зайд явахад 120 грамм болон түүнээс бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг автотээврийн хэрэгсэл А-Б ангилалд хамаарах автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төлбөрийг тухайн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг үйлдвэрлэснээс хойшхи эхний 4 жилд Үр тарианы комбайн, хөдөө аж ахуйн зориулалттай гинжит трактор 4. Бусад хөрөнгийг чөлөөлөх: Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан: улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууцтай ҮХХ-ийн өмчлөгч нь татвар төлөгчөөр бүртгүүлэх, тайлагнах үүргээс чөлөөлөгдөнө. 2. ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХ 1. Газраас авах үл хөдлөх хөрөнгийн албан татвар: Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.2-т заасан: гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар 1. нийслэлд 95 хувиар 2. аймгийн төвд 97 хувиар 3. сумын төв, тосгонд 98 хувиар газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар 1. нийслэлд 30 хувиар 2. аймгийн төвд 70 хувиар 3. сумын төв, тосгонд 85 хувиар газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар 2. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт: хуулийн 22.1-д заасан хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, хуулийн 25.2-т заасан хугацаанд төлсөн албан татварыг буцаан олгох замаар хөнгөлөлт эдлүүлнэ. хуулийн 22.5.2, 22.5.6-д заасан ХБИ-ний тоог цалин, хөдөлмөрийн хөлснөөс суутгасан албан татварын тайлан, НД-ийн тайланг үндэслэн тодорхойлох ба харин гэрээт ажилтаны тоог оруулахгүй. ХБИ болохыг тогтоосон бичиг баримтыг үндэслэх бөгөөд тухайн байгууллагад 6 сараас дээш хугацаагаар ажилласан байна. хуулийн 22.5.4-т заасан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний орлогод ногдох албан татварыг ЗГ-аас баталсан жагсаалтыг баримтлан инноваци талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт, эрх бүхий байгууллагын мэдээллийг үндсэн гарааны компаний гэрчилгээг үндэслэн хөнгөлөлт эдлүүлнэ. хуулийн 25.1-д заасан аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5.3.1-д заасан албан татвар төлөгчийн тухайн аймаг, сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон энэ хуулийн 7.4.1-д заасан албан татвар ногдох орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хуулийн 25.2-т заасан нийт 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн ажиллагчдын гуравны хоёр ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох тухайн төрлийн албан татварыг тус тус хөнгөлнө. ААНОАТ-ын тухай хуулийн 16.1.7-д заасан "татварын чөлөөлөгдөх орлого олохтой холбогдон гарсан зардлыг хасагдах зардалд оруулахгүй". Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=210427&showType=1