top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

173 results found

  • Эзэмшигчдийн өмчийн бүртгэл

    Өдрийн мэнд . Эзэмшигчдийн өмч нь эдийн засгийн агуулгаараа дараах байдлаар ангилагддаг. Төрийн Хувь нийлүүлсэн Хувийн Төрийн гэдэг нь: Улсын мэдэлд бүрэн хэмжээгээр оршиж байгаа ард түмний мэдлийн өв хөрөнгийг Компанийн хувьд нь: хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө  "Хадгаламж, зээлийн хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө" гэж хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элсэхэд оруулах тухайн хоршооны дүрмээр тогтоосон мөнгөн хөрөнгийг: Хоршооны гишүүнд нь хоршоондоо эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө, хөдөлмөр оролцоо, ажил, үйлчилгээ, оюуны өмчийн хэлбэрээр хувь хөрөнгөө нийлүүлнэ. Амжилт. Асуувал бид байнга хариулт өгч байгаа шүү.

  • Гаалийн бүртгэл

    Өглөөний мэнд. Өнөөдөр бид та бүхэнд гаалийн дансны бичилтийн талаар оруулж байна. Гаалиар хувь хүн хуулийн этгээд улмаар НӨАТ төлөгч эсвэл НӨАТ төлөгч биш байгууллагууд барааг оруулж ирдэг. НӨАТ төлөгч байгууллага: Бараа оруулж ирвэл дараах дансны бичилт бичнэ. НӨАТ төлөгч биш байгууллага: Бараа оруулж ирвэл дараах дансны бичилт бичнэ. Амжилт. Асуувал хариулт байнга өгч байгаа шүү.

  • Нөхөрлөлийн тухай, санхүүгийн бүртгэл

    Өдрийн мэнд. Нөхөрлөл гэж юу вэ, хэлбэр, онцлог, өмчийн бүртгэл, цэвэр ашиг хувиарлах үарчим, санхүүгийн тайлан бэлтгэх, гишүүдийн бүрэлдэхүүнд орох үеийн бүртгэл, нөхөрлөл татан буугдах үеийн тооцооллын талаар товчхон мэдээлэл оруулж байна. Өөрийн гэсэн эд хөрөнгө, өмчлөлтэй, түүнийгээ эзэмших ашиглах захиран зарцуулах эрхтэй, эрх үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаабий болох үр дагаварыг өөрийн эд хөрөнгөөрөө хариуцдаг, шүүх арбитрын өмнө нэхэмжлэгч, хариуцагч байж чаддаг, тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэж нэрлэнэ. Нөхөрлөл гэж : гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ энэхүү эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг хэлнэ. Нөхөрлөлийн хэлбэр: Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай (ББН): Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хувь хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай (ЗБН): Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг, бусад гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгөөрөө хариуцдаг Гишүүдийн хариуцлага: Нөхөрлөл байгуулахдаа гишүүн бүрийн хариуцлагийг ялгаж заах хэрэгтэй шүү. Удирдах, төлөөлөх эрх: Бүрэн хариуцлаг хүлээдэг гишүүд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй. Үйл ажиллагаанд оролцох: Нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно. Татан буугдах үе: Нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь тухайн нөхөрлөлийг тата буулгах үндэслэл болохгүй шүү. Гишүүд нөхөрлөлд хөрөнгө оруулалт хийх үед: Гишүүд оруулсан хөрөнгийн тодорхой хувийг буцаан авах үед : Тайлант хугацааны цэвэр ашгаас сан  байгуулах үед : Үлдсэн цэвэр ашгийг гишүүдэд  хуваарилах үед: Гишүүдэд хуваарилагдсан ашгаас хувийн хэрэглээндээ зарцуулах хуваарилах үед: Тайлант хугацааны эцэст татан авалтын дансыг капиталын дансанд хааж бүртгэх үед: Амжилт. Дараагийн дугаарт байгаа.

  • Татварын сайтандаа юу агуулагдаж байгааг нэг анзаараарай.

    Өдрийн мэндээ. Санхүүч болон бизнес эрхлэгч улмаар хүн бүр интернэт орчинд одоо бүр ХИЙМЭЛ ОЮУН УХААН -тай орчинд хамтран амьдрахаар бэлтгэгдээд байна. Бидний ажиллах амьдрах орчин өөр болж байгаа тийм учраас бүгд хөл нийлүүлэн алхахаас өөр аргагүй болоод байна. Программыг бүрэн хэмжээнд ойлгохгүй ч өөрт хэрэгтэй мэдээллийг байнга тогтмол шинэчилж суралдаж байхгүй бол боломгүй эрин зуун ирлээ. Тэгэхээр Санхүүч, Бизнес эрхлэгч бүрийн мэдэж хянаж харж байх тоон үзүүлэлтийн талаар танилцуулж байна. Бид өнөөдөр та бүхэнд Татварын сайт дахь буюу https://etax.mta.mn/app/dashboard юу агуулагдаад биднийн хянаад байгааг хэлье. Маш олон зүйлсийг агуулж байгаа шүү нэгээхэн хэсэг нь. Татварын цахим системийн ТАТВАР ТӨЛӨГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ТАТАХ хэсгийн тухай танилцуулж байна. Татвар төлөгчийн картын талаар мэдэх үү? Татвар төлөгчийн мэдээлэл татах хэсэгт даран гэмц "Татвар төлөгчийн карт" хэсэг гарч ирнэ. Энэ картанд танай нэлээдгүй мэдээлэл агуулагдаж байгааг дээрх зурган хэлбэрээс тодоос тод харж болно. Тухайбал: Танай байгууллагад байгаа үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээлэл агуулагдаж байгаа бөгөөд энэ хүснэгтээс харвал танай байгууллага 39 ш үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд татварын албаны бүртгэл дээр танай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 780 сая төгрөгөөр бүртгээд татвар аваад байна гэсэн үг. Ирэх оноос эхлэн Танай санхүүгийн байдлын тайлан дахь Үндсэн хөрөнгийн тодруулгатай тулган илүү эсвэл дутуу байгаа нөхцөлд танай САНХҮҮ болон ТАТВАРЫН тайлангуудыг хүлээн авахгүй шүү НӨХДӨӨ. Эртнээс анхаарч хараай.. Амжилт манайхан.

  • Асуувал хариулья.

    Өглөөний мэндээ. Та санхүү, бүртгэл, аудит, даатгал, тэтгэвэр, тэтгэмж болон санхүүтэй холбоотой асуулт асуувал бид хариулт өгөхөд бэлэн байгаа шүү. Асуулт 500 : Би 2022 онд компани байгуулсан юм аа. Манай 3 жилийн орлого нийлээд 80,0 сая төгрөг би яагаад НӨАТ болохгүй байгаа юм бол. Нэг бараа боруулсан юм тэгсэн нөгөө газар нь заавал НӨАТ байгуулагатай харьцана гээд байдаг яах вэ ? Хариулт 500 : Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд, ААНБ-ын жилийн нийт борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрсэн бол НӨАТ суутган төлөгчөөр заавал бүртгүүлэх үүрэгтэй.  Харин татвар төлөгч өөрөө хүсвэл борлуулалтын орлого нь 10 сая болон түүнээс дээш төгрөгт хүрсэн бол сайн дураар НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлж болно. Энэ тайлант онд буюу 2024 оны 10 сарын байдлаар борлуулалтын орлого 10,0 сая хүрсэн бол сайн дураар НӨАТ болох бүрэн боломж байгаа. Орлого олоогүй бол боломжгүй. Асуулт 501 : Манай байгууллага НӨАТ төлөгч байгуулага сая шалгалтаар ороод танай байгууллага суутган төлөгч яагаад үүргээ гүйцэтгээгүй байна гээд асуудал үүсээд байна яах вэ ? Хариулт 501 : Танай байгууллага Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн өдрөөс эхлэн НӨАТ суутган төлөгч байгууллага болж байгаа юм. НӨАТ суутган төлөгч байгууллага нь бараа, ажил, үйлчилгээгээ борлуулахдаа борлуулалтын үнэ дээр нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж ногдуулан авч   улсад төлдөг учир суутган төлөгч байгууллага гэж нэрлэдэг. Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авч хэрэглэж байгаа эцсийн хэрэглэгч төлж байна гэсэн үг, харин НӨАТ суутган төлөгч байгууллага нь зөвхөн суутган аваад л улсад төлдөг Асуулт 502 : Манай байгууллага НӨАТ төлөгч болсноор яах ёстой вэ ямар ашиг тустай вэ ? Хариулт 502 : НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэнээр: Татвар төлөгч өөрийн бараа, ажил, үйлчилгээг борлуулахдаа НӨАТ ногдуулан нэхэмжилнэ. Импортын бараанд төлсөн НӨАТ-аа төлбөл зохих НӨАТ-сөө хасч тооцуулж үлдсэн хэсгийг төлнө. Дотоодын бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа бусдад төлсөн НӨАТ-ыг төлбөл зохих НӨАТ-с хасч тооцон төлнө. НӨАТ суутган төлөгчөөс олгосон ибаримтаар хувь хүн урамшууллын сугалаанд оролцохын зэрэгцээ НӨАТ-ын буцаан олголт авна. Сар бүр НӨАТ-ын тайлан гаргаснаар санхүүгийн сахилга бат сайжирдаг. Асуулт 503 : НӨАТ төлөгч болон НӨАТ төлөгч биш байгууллагын ялгааг нь юу вэ ? Хариулт 503 : НӨАТ болон НӨАТ төлөгч биш 2 байгууллагын ялгаа НӨАТ суутган төлөгч НӨАТ суутган төлөгч биш Бараа, ажил үйлчилгээ борлуулахдаа НӨАТ нэмж ногдуулан нэхэмжилнэ. Бараа, ажил үйлчилгээ борлуулахдаа НӨАТ нэмж ногдуулахгүй Импортын бараанд төлсөн НӨАТ-ыг төлбөл зохих НӨАТ-с хасч  тооцно. Импортын бараанд төлсөн НӨАТ-ыг барааны өртөгт оруулж тооцно. Дотоодын бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа бусдад төлсөн НӨАТ-ыг төлбөл зохих НӨАТ-с хасч тооцно.  Дотоодын бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа бусдад төлсөн НӨАТ-ыг барааны өртөгт оруулж тооцно. Цахим төлбөрийн баримт олгох үүрэгтэй. Цахим төлбөрийн баримт олгох үүрэгтэй НӨАТ суутган төлөгчөөс олгосон ибаримтаар хувь хүн сугалаанд оролцоно, НӨАТын буцаан олголт авна. НӨАТын буцаан олголт авах боломжгүй, зөвхөн сугалаанд оролцоно. Сар бүр НӨАТын тайлан гаргаснаар санхүүгийн сахилга бат сайжирдаг. Сар бүр тайлан гаргахгүй.  Эх сурвалж: mta.mn

  • Асуувал хариулья

    Өглөөний мэндээ. Та санхүү, бүртгэл, аудит, даатгал, тэтгэвэр, тэтгэмж болон санхүүтэй холбоотой асуулт асуувал бид хариулт өгөхөд бэлэн байгаа шүү. Асуулт 501 : Би 1990 онд Завхан аймгийн Алдархаан сумын нэг хувийн байгууллагад нягтлан бодогчоор орж 5 жил ажиллаж байсан. Тэгтэл тэр компани архивын баримт үрэгдсэнээс цалингийн баримт олдохгүй байна. Одоо би 60 настай. Тэтгэврээ хэрхэн бодуулах вэ? Хариулт 501 : Таны буюу даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох 1995 оноос өмнөх хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын, эсхүл санхүүгийн баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд тэтгэврийн хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны “Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалин батлах тухай” А/136 дугаар тушаалыг баримтлан тооцно. “Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалин батлах тухай” А/136 дугаар тушаалын хавсарлтыг хавсаргав. Татаад хараарай. ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ҮНДЭСНИЙ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЖИШИГ ЦАЛИН Асуулт 502 : Би дотоод аудитороор нэг компанид тэтгэвэр тогтоолгосноос хойш ажиллаж шимтгэл төлж байгаа юм. Тэтгэвэр дээр ямар нэмэлт хийгддэг юм бол? Хариулт 502 : Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгоно" гэж заасан. Иймээс тэтгэвэр авагч хүсэлт гаргасан тохиолдолд нэмэгдлийг хийх бөгөөд тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш 6 сар ба түүнээс дээш хугацаанд шимтгэл төлсөн нөхцөлд анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлснөөс тооцон шимтгэл төлсөн сар тутамд 0,125 хувиар тооцон нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн : 7.2.Тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгоно. 7.3.Энэ хуулийн 7.2-т заасан нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлсөн сар тутамд 0.125 хувиар тооцож бодно. 7.4.2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даатгуулагчийн өндөр насны сарын тэтгэврийн хэмжээг бодоход энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлсөн сар тутамд 0.167 хувиар тооцно. 7.5.2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн энэ хуулийн 7.2-т заасан нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлсөн сар тутамд 0.167 хувиар тооцно. 7.6.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд 1 хувиар бодож нэмэгдүүлнэ. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760148505951

  • Та татварын тайлангаа хэзээ тайлагнах вэ

    Өглөөний мэндээ Татварын тайлангуудын нэр төрөл, тайлагнах хугацаа, ямар дүнгээр тайлагнах талаар оруулж байна. Эхний удаа ААНОАТ, НӨАТ, ХХОАТ-ын тайлангуудын талаар оруулж байна. ААНОАТ-ын тухай хуулинд ААНБ-ыг "улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг" Дараах тайлангийн маягтуудыг татаж аваад ашиглаарай. ААНОАТ-ын тайлангийн ТТ-02 маягт ААНОАТ-ын хялбаршуулсан тайлангийн ТТ-02-ХГ маягт ХХОАТ-ын тайлангийн ТТ-06 маягт ХХОАТ-ын хялбаршуулсан тайлангийн ТТ-06-ХГ маягт НӨАТ-ын тайлангийн ТТ-03а маягт Та татаж авсан тайлангаа хэзээ тайлагнах вэ гэжүү. Амжилт. Тодруулах зүйл байвал бидэнд хандаарай.

  • Хуулийн дагуу ямар байгууллагууд аудит хийлгэх ёстой вэ

    Эрхэмүүдээ өнөөдөр аудит заавал хийлгэх ААН, байгууллагуудын талаар мэдээлэл оруулж байна. Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйл "Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх" -д зааснаар дараах байгууллагууд заавал аудит хийлгэнэ. Банк, ББСБ, Сангууд, ХЗХ, Даатгал, Даатгалын мэргэжлийн оролцогч, Үнэт цаас, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх, ашигт малтмал хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, газрын тосны бүтээглэхүүний үйлдвэрлэл эрхлэх, үнэт цаас үйлдвэрлэх, эд хөрөнгийн хонжворт сугалаа гаргах, хөрөнгийн үнэлгээ, аудит, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрлтэй аж ахуй нэгж байгууллага; нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага; өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага; гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага; Гадаад дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн болон бүртгүүлэхээр хүсэлт гаргасан бүх төрлийн хувьцаат компани төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуй нэгж байгууллага; Нийт хөрөнгийн хэмжээ 0.5 тэрбум эсвэл орлогын хэмжээ 1.5 тэрбум төгрөгөөс дээш компани /Сангийн сайдын 41 тоот журам/ Дараах эх сурвалжуудыг хараарай. Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр тушаал "Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу аж ахуй нэгж байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам" Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=207204&showType=1 2. Аудитын тухай хууль Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/11192

  • СӨХ болон жижиг ААНБ-д ашиглагдах Ерөнхий журнал хөтлөлт

    СӨХ болон жижиг ААНБ-ын нягтлан бодогч нарт зориулан Ерөнхий журнал хэрхэн хөтлөх, Ерөнхий журнал гэж юуг хэлдэг, яагаад заавал хөтлөдөг, түүнээс улбаалан дараагийн шатанд юу хийж болох талаар бичиж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.4 " "журнал" гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь бүртгэх бичилтийг;" т заасан байдаг. Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 348 тоот тушаалын хавсралтанд: 4.1. Ерөнхий журнал -ЕЖ Ерөнхий журналыг анхан шатны баримт болон зарим дэлгэрэнгүй бүртгэлийг үндэслэн хөтөлнө. Үүнд: “Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл”, “Цалин хөлсний дэлгэрэгүй бүртгэл”, болон “Үйлдвэрлэлийн өртгийн тайлан” гэх мэт; Тусгай журналд бүртгэх боломжгүй, эсвэл бүртгээгүй орхигдсон ажил гүйлгээг нотлох баримтыг үндэслэн хөтлөх; Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэсэн ажил гүйлгээг залруулах, тохируулах бичилт хийх; Хаалтын бичилт хийх зэргээр ашиглана. Ерөнхий журналыг “ЕЖ” гэж тэмдэглэн бүртгэлд ашиглана. Журналын гүйлгээг ерөнхий дэвтрийн дансаар бүлэглэн товчоолсны дараа дүнг ерөнхий дэвтэрт шилжүүлэн бичнэ. Ерөнхий журналын EXCEL хэлбэрийг татаж аваад ашиглаарай.

  • Урьдчилсан байдлаархи Сонгуулийн мэдээний нэгтгэл

    Амралтын өдрийн мэндээ. Өнөөдрийн урьдчилсан байдлаархи УИХ-ын 2024 сонгуулийн мэдээнд анализ хийгээд харж сууна. 2024 оны сонгуульд дараах байдлаар ялалт байгуулж байна. МАН - 69 АН - 41 ХҮН - 8 Эвсэл - 4 ИЗНН - 4 нийт 126 гишүүнтэй болж байна. Түүнээс эмэгтэй гишүүд маань дараах байдлаар УИХ-д суух нь: МАН -15 АН - 14 ХҮН - 3 Эвсэл - 2 ИЗНН - 2 нийт 36 эмэгтэй гишүүд байгаа нь нийт гишүүдийн 40% -ийг эзэлж байна. Тойргоорхи 78 гишүүний мэдээлэлийг харуулж байна: Нийт тойрог болон жагсаалтаар гарч байгаа байдалд шинжилгээ хийвэл: Сонгогчдын сонголт мэргэн байсан гэдэгт итгэлтэй байна. Амжилт УИХ-ын 126 гишүүнээ бид одоо харах л үлдлээ.

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page