
Хайлт
173 results found
- Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль /СӨХ-ийн хуулийн шинэчилсэн найруулга/
Өглөөний мэндээ. Өнөөдөр бид 2003 оны 6 дугаар сарын 18-ний өдөр батлагдсан "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" 21 зүйл бүхий хуулийн талаар мөн шинэчлэгдэн батлагдах гэж байгаа "Нийтийн зориулалттхй орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай" хуулийн өөрчлөлтийн талаар оруулж байна. Улаанбаатар хотын нийт өрхийн 77.3 хувь нь орон сууц болон байшинд амьдарч байна гэсэн судалгаанаас харахад : гэр сууц 41.0 хувь сууцны тусдаа байшин 54.9 хувь нийтийн зориулалттай орон сууцны байшин 2.9 хувь бие даасан тохилог сууц 0.6 хувь нийтийн байр 0.6 хувийг тус тус эзэлж байна. Нийтийн зориулалттай 4 077 орон сууцны байшинд 250 221 сууц тоологдсон байна. Дээрх байдлаас дүгнэлт хийхэд бид өөрсдийнхөө амьдарч байгаа орчинд хэр анхаарч хэр СӨХ тэйгээ хамтарч ажиллаж байгаа бол. Та СӨХ-ийн төлбөрөө тогтмол төлдөг үү Хэр их мөнгө төлдөг вэ Тэрхүү мөнгө хаана зарцуулагддаг гэж та бодож байна Таны байгаа орчин үнэхээр цэвэрхэн сэтгэлд хүрсэн байдаг уу Та СӨХ-дөө ямар хувь нэмэр оруулж байна Та иргэний үүргээ биелүүлдэг үү Та СӨХ ийн хуралдаа оролцдог уу Танай СӨХ-ийг арай барилгын компани чинь хийгээд явж байгаа юм биш биз Танай байрны техникийн өрөө стандартын дагуу юу Таны орох гарах хөдөлгөөн хоригдоод байгаа юм биш биз Та СӨХ ийнхөө УЗ, ХЗ, ГЗ ийн юу хийх ёстойг мэдэх үү ЯГ ОДОО ТА СӨХ ийн хэдэн төгрөгийн төлбөртэйгээ мэдэж байна уу гэх мэт олон асуултууд хүн бүрийн толгойны СӨХ -ийн улмаар ИРГЭН таны толгойны өвчин болоод байна. За одоо бид СӨХ ийн шинэ хуулийн талаар хэдхэн мэдээлэл оруулья. Долоо хоног бүрийн 4 дэх өдөр СӨХ ийн талаар мэдээлэл оруулах болно. "Нийтийн зориулалттхй орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай" хууль нь 14 бүлэгтэй 84 зүйл заалттай хууль гарах гэж байна. НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 2 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль тогтоомж 3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 5 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, өмчлөлт, эзэмшил, ашиглалтад баримтлах зарчим ХОЁРДУГААР БҮЛЭГ . Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө 6 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө 7 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх ГУРАВДУГААР БҮЛЭГ. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах 8 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл 9 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах 10 дугаар зүйл. Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бий болсон эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт 11 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах 12 дугаар зүйл. Орон сууцны байшингийн хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө 13 дугаар зүйл. Орон сууцны байшин дахь Сууц өмчлөгчдийн холбооны өрөө 14 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээ 15 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн галын аюулгүй байдлыг хангах 16 дугаар зүйл. Орон сууцны байшинд гэрийн тэжээвэр амьтан тэжээх 17 дугаар зүйл. Ногоон байгууламж төлөвлөх, байгуулах 18 дугаар зүйл. Тоглоомын талбай төлөвлөх, байгуулах 19 дүгээр зүйл. Гэрэлтүүлэг суурилуулах 20 дугаар зүйл. Авто зогсоол төлөвлөх, байгуулах 21 дүгээр зүйл. Явган хүний зам төлөвлөх, байгуулах 22 дугаар зүйл. Хогийн цэг байгуулах 23 дугаар зүйл. Орон сууцны байшингийн нүүр тал /фасад/-ын хийц, бүтээц, өнгийг өөрчлөх 24 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн үндсэн бүтээц, хийцийг өөрчлөх ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. Орон сууцны байшингийн орчны газар 25 дугаар зүйл. Орон сууцны байшингийн орчны газар 26 дугаар зүйл. Орчны газрыг Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх 27 дугаар зүйл. Орчны газрын төлөвлөлт 28 дугаар зүйл. Орчны газрын ашиглах гэрээ 29 дүгээр зүйл. Орчны газрын тохижилт, арчилгаа, хамгаалалт, цэвэрлэгээ, үйлчилгээ 30 дугаар зүйл. Орчны газрын хашаа, хайс, хашлаганд тавих шаардлага 31 дүгээр зүйл. Хориглох зүйл 32 дугаар зүйл. Орчны газрыг хууль бус барилга байгууламжаас чөлөөлөх ТАВДУГААР БҮЛЭГ. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, тэдгээрийн зардлыг хуваарилах 33 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн засвар, үйлчилгээ 34 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалт, үйлчилгээний зардлын хэмжээ 35 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн төлбөр, зардлыг төлөх 36 дугаар зүйл. Орон сууцны байшингийн дундын ашиглалтын талбайн цахилгааны төлбөрийг төлөх 37 дугаар зүйл. Орон сууцны байшингийн хонгил дахь авто зогсоолын цэвэрлэгээ, үйлчилгээ, дулаан, цахилгааны зардлыг төлөх 38 дугаар зүйл. Хориглох зүйл ЗУРГAАДУГААР БҮЛЭГ. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалтыг хариуцсан мэргэжлийн байгууллага 39 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг хариуцсан мэргэжлийн байгууллага 40 дүгээр зүйл. Мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах 41 дүгээр зүйл. Мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах 42 дугаар зүйл. Мэргэжлийн байгууллагын чиг үүрэг 43 дугаар зүйл. Гэм хорыг арилгах ДОЛООДУГААР БҮЛЭГ. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалтын сан 44 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалтын сан 45 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн эх үүсвэр 46 дугаар зүйл. Сангийн хөрөнгө оруулалт 47 дугаар зүйл. Сангийн хөрөнгийг удирдахад баримтлах зарчим 48 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх 49 дүгээр зүйл. Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд тавих шаардлага 50 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн зарцуулалт 51 дүгээр зүйл. Сангийн үйл ажиллагаанд хяналт тавих Хяналтын зөвлөл 52 дугаар зүйл. Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайлан НАЙМДУГААР БҮЛЭГ. Сууц өмчлөгч, түүний эрх, үүрэг, хүлээх хариуцлага 53 дугаар зүйл. Сууц өмчлөгч 3 54 дүгээр зүйл. Сууц өмчлөгчийн эрх 55 дугаар зүйл. Сууц өмчлөгчийн үүрэг 56 дугаар зүйл. Сууц өмчлөгч сууцаа түрээслэх тохиолдолд үүсэх эрх, үүрэг 57 дугаар зүйл. Сууц өмчлөгчийн хүлээх хариуцлага 58 дугаар зүйл. Шүүхэд нэхэмжлэл гаргах ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. Сууц өмчлөгчдийн холбоо 59 дүгээр зүйл. Сууц өмчлөгчдийн холбоо 60 дугаар зүйл. Сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах 61 дүгээр зүйл. Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм 62 дугаар зүйл. Сууц өмчлөгчдийн холбоог бүртгэх 63 дугаар зүйл. Барилгын ажлын захиалагчаас Сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэж өгөх баримт бичиг 64 дүгээр зүйл. Сууц өмчлөгчдийн холбоог татан буулгах 65 дугаар зүйл. Хориглох зүйл АРАВДУГААР БҮЛЭГ. Сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага 66 дугаар зүйл. Сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага 67 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурал 68 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр явуулах 69 дүгээр зүйл. Бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл 70 дугаар зүйл. Удирдах зөвлөл 71 дүгээр зүйл. Удирдах зөвлөлийн хурал 72 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн чиг үүрэг 73 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн даргын чиг үүрэг АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ. Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал 74 дүгээр зүйл. Гүйцэтгэх захирал 75 дугаар зүйл. Гүйцэтгэх захирлын чиг үүрэг 76 дугаар зүйл. Сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайлан АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ. Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд тавих хяналт 77 дугаар зүйл. Хяналтын зөвлөл 78 дугаар зүйл. Хяналтын зөвлөлийн чиг үүрэг 79 дүгээр зүйл. Сум, дүүргийн Засаг даргаас тавих хяналт 80 дугаар зүйл. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас тавих хяналт АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. Улс, орон нутгийн төсвөөс үзүүлэх дэмжлэг болон аймаг, нийслэл, сум, дүүргээс үзүүлэх бусад дэмжлэг 81 дүгээр зүйл. Улс, орон нутгийн төсвөөс үзүүлэх дэмжлэг 82 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргээс үзүүлэх бусад дэмжлэг АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ. Бусад зүйл 83 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага 84 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/463 https://www.parliament.mn/laws/1418/
- Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүд буюу оршин суугчид бид нар
Өглөөний мэндээ СӨХ-ны талаар маш олон асуултууд санал гомдол хаашаа хандах вэ гээд асуудал үүсээд яахаа мэдэхгүй байгаа хүмүүст зориулаад мэдээлэл байнга оруулж байгаа. СӨХ-ны гишүүд буюу бид нар ямар эрх үүрэгтэй вэ гэхээр хуульд ингэж заасан байна. "СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ" хуулийн 13.1.Сууц өмчлөгч нь дараахь эрхтэй: 13.1.1.Иргэний хуулийн 148.1, 149 дүгээр зүйлд заасан эрх; 13.1.2.холбоо болон бусад сууц өмчлөгчдөөс зөвшөөрөл авахгүйгээр дангаар өмчлөх сууцаа захиран зарцуулах; 13.1.3.хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах; 13.1.4.засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх; 13.1.5.хуульд заасан бусад эрх. 13.2.Сууц өмчлөгч нь дараахь үүрэгтэй: 13.2.1.Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх; 13.2.2.бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх; 13.2.3.дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох; 13.2.4.өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх; 13.2.5.гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах; 13.2.6.сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх; 13.2.7.сууцныхаа зориулалт, төлөвлөлт, үндсэн бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх; 13.2.8.сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхдээ холбоонд мэдэгдэх; 13.2.9.хуульд заасан бусад үүрэг. 13.3.Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна. Бүгдээрээ оршин суугчдаа эхлээд эрх үүргээ хуулийн дагуу мэдэцгээе. СӨХ-ны сонгуульт ажилтнууд болон гүйцэтгэх түвшний ажилтан албан хаагчиддаа хуулийн хүрээнд шийдэгдэх боломжтой хэлбэрээр асуудлыг тавьж хуулийн хүнээд шийдүүлцгээе. Амжилт: Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/463
- Дотоод аудитаас та юу хүлээж болох вэ
Өдрийн мэнд. Дотоод аудит гэж юу болох, ямар стандартуудыг мөрдөн ажилладаг, та юу хүлээж болох вэ талаар товчхон мэдээлэл оруулья. Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаа өгөх ба зөвлөх үйл ажиллагаа юм. Энэ нь системтэй, оновчтой арга хандлагаар байгууллагын эрсдэлийн удирдлага, засаглал ба дотоод хяналтын үйл явцыг үнэлэх ба сайжруулахад тусалдаг. Засаглал, эрсдлийн удирдлага болон дотоод хяналтын системийн талаар дотоод аудитын нэгж хэрхэн авч үзэхийг стандартад дараах байдлаар заасан байдаг. Үүнд: •2110-Засаглал - Дотоод аудитын нэгж байгууллагын засаглалын үйл явцыг үнэлэн, сайжруулах зөвлөмжийг өгөх ёстой. •2120-Эрсдэлийн удирдлага – Дотоод аудитын нэгж байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл явцын үр нөлөөтэй байдлыг үнэлэн, сайжруулахад хувь нэмэр оруулах ёстой. •2130-Дотоод хяналт – Дотоод аудитын нэгж дотоод хяналтын үр нөлөөтэй ба үр ашигт байдалд үнэлгээ хийх, тэдгээрийн байнгын сайжруулалтад дэмжлэг үзүүлэх замаар үр нөлөөтэй дотоод хяналтын системийг бий болгоход байгууллагад туслалцаа үзүүлэх ёстой. ДОТООД АУДИТЫН ҮНЭ ЦЭНЭ Аливаа байгууллагын удирдлага нь эрсдэлийн удирдлага, хяналт, засаглалын үйл явц үр ашигтай байгаа эсэх талаар дотоод аудитаас бодит мэдээлэл авдаг. ДОТООД АУДИТ НЬ Байгууллагын үйл ажиллагаа удирдлагын төлөвлөснөөр явагдаж байгаа эсэхэд баталгаа өгдөг мөн хяналт, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, зардлыг бууруулах, орлого, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч үйл ажиллагаанд бодит үнэлгээ өгдөг. ДОТООД АУДИТЫН НЭГЖЭЭС ЮУ ХҮЛЭЭЖ БОЛОХ ВЭ БАТАЛГААЖУУЛАЛТ: Эрсдэл, Хяналт, Засаглал Дотоод аудит нь байгууллагад стратегийн, үйл ажиллагааны, санхүүгийн зорилгодоо хүрэхэд нь эрсдэлийн удирдлага, хяналт, засаглалын байдалд баталгаажуулалт өгдөг. ЭРСДЭЛ, ХЯНАЛТ, ЗАСАГЛАЛ Дотоод аудит нь засаглалын 4-н тулгуурын нэг болж дээд шатны удирдлага гүйцэтгэх удирдлага хөндлөнгийн аудитын хамт байгууллагад хүчтэй хяналт, үнэн зөв тайлагналтай байж эрсдэлийг бууруулан хөрөнгө оруулалтыг өгөөжийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Дээд шатны удирдлага болон гүйцэтгэх удирдлагад эрсдэлийг илрүүлж удирдахад тусалдаг. Хяналтын үр ашигтай байдал болон дүрэм журмын даган мөрдөлтөд төвлөрч, сайжруулах арга замыг зөвлөдөг. БОДИТ БАЙДАЛ: Шударга, Хариуцлагатай, Хараат бус байдал Дотоод аудит нь дээд шатны удирдлага болон гүйцэтгэх удирдлагыг бодит зөвлөгөөгөөр хангах бие даасан хараат бус дотоод зөвлөх болж өгдөг. ШУДАРГА, ХАРИУЦЛАГАТАЙ, ХАРААТ БУС БАЙДАЛ Мэргэжлийн стандарт болон ёс зүйн дүрмээр мэргэшсэн байдал болон шударга байдлыг эрхэмлэдэг. Дээд шатны удирдлага болон гүйцэтгэх удирдлагад зорилгодоо хүрэхэд нь хариуцлагатайгаар тусалдаг. Хараат бус байдлыг хангахын тулд дотоод аудитын нэгжийн дарга нь дээд шатны удирдлага болон гүйцэтгэх удирдлагад ажлаа шууд тайлагнадаг ЗӨВЛӨГӨӨ: Дүн шинжилгээ, Үнэлгээ, Хөдөлгөх хүч Дотоод аудит нь бизнес, мэдээллийн үйл явцад хийсэн дүн шинжилгээ, дүгнэлтэд тулгуурлан зөвлөгөө өгч байгууллагын үр ашгийг сайжруулах хөдөлгөгч хүч болдог. ДҮН ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ХӨДӨЛГӨХ ХҮЧ Мэдээлэлд дүн шинжилгээ хийн үйл явцыг сайжруулахад дэмжлэг болдог. Бизнес, түүний зорилгын талаар ойлголт авснаар үйл ажиллагааны үр ашгийг үнэлдэг. Үйл явцыг үнэлэн, илрүүлэлтийг тайлагнаж, зөвлөгөө өгч сайжруулалт, ахиц дэвшлийн хөдөлгөх хүч болдог. ДОТООД АУДИТОРУУД НЬ Төрөл бүрийн мэдлэг, ур чадвар, туршлагатай байдаг. Эрсдэл, хяналт, бүтээмжийн мэргэжилтнүүд ба асуудлыг шийдвэрлэгчид байдаг. Байгууллагын удирдлагад зорилгодоо хүрэхэд нь болон дээд шатны удирдлагад хяналтын үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь тус болдог. Үйл явцад дүн шинжилгээ хийнэ. Зардлын дүн шинжилгээ хийнэ. Хөндлөнгийн аудиторуудад дэмжлэг үзүүлнэ. Хууль тогтоомж, дүрэм журмын даган мөрдөлтийг баталгаажуулна. Гэрээний нөхцөл, заалтын хэрэгжилтийг баталгаажуулна. Бүртгэлийг биет хөрөнгөтэй тулган баталгаажуулна. Бүртгэл мэдээллийн үнэн зөв байдлыг баталгаажуулна. Гүйцэтгэл болон тэргүүн туршлагыг харьцуулна. Хяналт, эрсдэлийн удирдлагыг сайжруулах зөвлөгөө өгнө. Зардлыг бууруулах, орлого ашгийг нэмэгдүүлэх арга замыг зөвлөнө. Эх сурвалж: Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын сайтнаас