top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

173 results found

  • Мэдээлэл технологийн аудит

    Манай улсад шинэ тутам хөгжиж байгаа аудитын нэг бол мэдээлэл технологийн аудит юм . Бид санхүүгийн тайлангийн аудитын талаарл ойлголттой бөгөөд Аудитын тухай хуулинд ч хүртэл зөвхөн санхүүгийн тайлангийн аудитын тухай л үйл ажиллагааг зохицуулж байна. Мэдээлэл технологийн аудитын тухай хууль боловсруулан батлуулахаар Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо хамтран ажиллаж байна. Зарим байгууллага тухайлбал Мобиком корпораци жил бүр санхүүгийн тайлангийн аудиттайгаа хамт мэдээлэл технологийн аудитыг тогтмол хийлэг болсон байна. Орчин үед байгууллагын үйл ажиллагаа мэдээллийн технолгиос ихээхэн хамааралтай болж аль нэгэн системийн үйл ажиллагаа буюу бидний хамгийн сайн мэддэг санхүүгийн программ доголдоход байгууллагын санхүүгийн тайлан буруу илэрхийлэгдэх эрсдэл өндөр болсон байна. Санхүүгийн мэдээлийг боловсруулах, хадгалах, тайлагнах үйл явцад компьютержсэн системээс ихээхэн хамаарч байгаа бөгөөд санхүүгийн тайланд шаардлагатай мэдээлэл, санхүүгийн гүйлгээг боловсруулж буй МТ-ын орчноос гарган авсан өгөгдлийн чанарыг үнэлж дүгнэлт, зөвлөмж өгөх шаардлага аудиторуудад зүй ёсоор тавигдаж байна. МТ-ийн аудиторууд болон аудитын мэргэжлийн үүрэг хариуцлага: үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны МТ-той холбоотой хэсгүүдийг ойлгох үйлчлүүлэгчийн санхүүгийн мэдээллийн систем дэх компьютрийн оролцоог хэр хэмжээг тодорхойлох МТ-ийн хяналтын зохиомж, хэрэгжилт, үйл ажиллагааны үр нөлөөтэй байдлыг үнэлэхийн тулд МТ-ийн ерөнхий хяналтын шинжилгээ хийх техникийн шалгалт хийх нягтлан бодох бүртгэлийн үйл явцтай холбоотой МТ-ийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох Нягтлан бодох бүртгэлийн үйл явцын шинжилгээ хийх Аудитын горимуудыг гүйцэтгэх Дээрх байдлаас үндэслэн МТ-ын аудиторууд нь дараах чадварыг эзэмшсэн байх ёстой болоод байна. Мэдээллийн системийн мэргэшсэн аудитор байх Мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх МТ-ийн сургалтанд байнга хамрагдах МТ-ийн аудитын талаар бие дааж уншиж судлах

  • Залилангийн аудит

    Залилангийн аудит нь аудитын нэг төрөл бөгөөд сүүлийн жилүүдэд залилантай холбоотой томоохон хэргүүд дэгдэж улмаар тухайн улс орон, бүс нутгийг хамардаг байсан бол одоо хил хязгаар үгүй болсон байна. Залилангийн аудит нь хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид, гүйцэтгэх удирдлага, ажилтнууд, гуравдагч талын нэг буюу бүлэг хүмүүс шударга бус эсвэл хууль бус давуу тал олж авахын тулд хууран мэхлэх замаар хийсэн санаатай үйлдлүүдийг илрүүлэн дүгнэлт, зөвлөмж өгөх явдал юм. Залилан гэдэг нь байгууллагын хяналтын тогтолцоо сул байгаа байдлыг ашиглан санаатайгаар хохирол учруулах үйлдлийг хэлнэ. Үүнд: мөнгөн хөрөнгийг буруугаар ашиглах, дутагдуулах, хуурамч бүртгэл үйлдэх, санхүүгийн ажилтнууд эд хариуцагч нартай хамтран тооллого тооцоогоо хийж тухай бүр нь ажлаа хийхгүй байх, эд хариуцагч нарын ажлыг үнэлж хариуцлага тооцохгүй байх удирдлагуудыг буруу мэдээллээр хангах

  • Татварын аудит

    Эрхэмүүдээ өнөөдөр татварын аудитын талаар мэдээлэл оруулж байна. Энэхүү аудит нь татвар төлөгч татварын өр төлбөрөө үнэн зөв тогтоосон эсэхийг тогтоох үндсэн бүртгэлд шалгалт хийдэг бөгөөд илүү нарийвчилсан аудит юм. Аудит нь дараах байдлаар туслана. Санхүүгийн анхан шатны баримтуудын бүрдүүлэлтэнд зөвлөмж өгөх Татварын шалгалт орж ирэхээс өмнөх бэлдэх шалгалт Татварын албаны үйл ажиллагааны хяналт хийж эрсдлийг тогтоох Татварын шалгалтын явцад газар дээр нь туслалцаа үзүүлэх Давж заалдах үйл явцад туслалцаа үзүүлэх

  • Санхүүгийн анхан шатны маягтууд

    Эрхэм санхүүчид та бүхэнд Сангийн сайдын 2017/347 тоот тушаалаар батлагдсан " Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтууд"-ыг ашиглахад хялбар болгож, MS Excel хэлбэрээр хувирган бэлтгэснийг хүргэж байна. Доорх файлыг татаж авна уу .

  • СӨХ-ийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн анкет

    Эрхэм СӨХ-тэй холбоотой бүрдүүлэх бичиг баримтын нэгээхэн хэсэг болох СӨХ-ийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн анкетыг ашиглахад хялбар болгож, MS Word хэлбэрээр хувирган бэлтгэснийг хүргэж байна. Доорх файлыг татаж авна уу .

  • Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж, гэрчилгээ авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

    Та бүхэнд "Сууц өмчлөгчдийн холбоо" байгуулж гэрчилгээ авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг ашиглахад хялбар болгож, MS Word хэлбэрээр хувирган бэлтгэснийг хүргэж байна. Доорх файлыг татаж авна уу .

  • Барилга барьсан компаниас СӨХ дараах материалуудыг хүлээн аваарай.

    Эрхэмүүдээ та бүхэнд өнөөдөр оршин суугчдын байгуулсан СӨХ нь барилга барьсан компаниас буюу барилгын компанийн байгуулсан СӨХ-өөс дараах материлуудыг нэг бүрчлэн аваарай. Та СӨХ-ийн ажилтан бол. Эхлээд Хүлээн авах баримтын жагсаалт үйлдээд бүгдийг авна. Газрын гэрчилгээ Газрын байршлын кадастрын зураг Газар эзэмших гэрээ Газрын төлбөр тооцоо нийлсэн акт Эскиз зураг 3-н хэмжээст зураг CD-ны хамт Байршил кадастрын зураг Усны техникийн нөхцөл Дулааны техникийн нөхцөл МЦХ-ны техникийн нөхцөл Улаанбаатар хотын ерөнхий архитекторын баталсан барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар, эх зураг / Эскиз / Гүйцэтгэгч байгууллагын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /тухайн ажлыг гүйцэтгэх хүрээнд тохирсон/ Зураг төслийн байгууллагатай хийсэн зохиогчийн хяналтын гэрээ, нэгдсэн дүгнэлт Барилгын ерөнхий гүйцэтгэгч байгууллагатай хийсэн гэрээ Газар эзэмших, ашиглах, өмчлөх гэрээ, гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/ Батлагдсан эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар Техникийн нөхцөлүүд /дулаан, цахилгаан, холбоо, цэвэр бохир ус/ Зураг төсөлд хийгдсэн магадлалын ерөнхий дүгнэлт /хавсралтын хамт/ Магадлал хийгдсэн тухайн барилга байгууламжийн иж бүрэн ажлын зураг төсөл /гал түймэртэй тэмцэх газартай зөвшөөрөлцсөн / Лифтний магадлалын дүгнэлт Барилгын гүйцэтгэгч тухайн барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хариуцсан талаархи баталгаа Захиалагч, зохиогч, гүйцэтгэгч байгуулагууд барилга байгууламжийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлын чанарыг хамтран шалгасан гүйцэтгэлийн акт (УББ 12-01-01) Барилга угсралтын ажлын акт /М1-М48/ Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн зураг, схем, шахаж шалгасан болон ил, далд ажлын акт Заагийн зураг ОСНААГ-с авна. Тухайн эд хөрөнгийг хаана үйлдвэрлэсэн, техникийн үзүүлэлтийн тодорхойлолт, материалын сертификат, стандартын шаардлага хангасан болохыг нотлох баримт бичиг Гадна цахилгааны түгээх шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д хүлээлгэж өгсөн акт Тухайн эд хөрөнгө нь цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бол цахилгааны нөөц тэжээл / кабельтай байх / Оршин суугчид болон эзэмшигч байгууллагууд нь УСУГ, УБДС ХК, УБЦТС ХК болон бусад холбогдох газруудад авлага өглөггүй гэсэн тооцоо нийлсэн акт, албан бичиг. Барилга байгууламж тоног төхөөрөмж, шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийг үнэ төлбөргүй шилжүүлэх тухай албан бичиг / Орон сууцанд амьдарч буй иргэд байгууллагын наториатаар баталгаажуулсан хүсэлт, албан бичиг / Барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээг ашиглалтанд хүлээж авсан комиссын акт. Тухайн нутаг дэвсгэрийн ашиглалт хариуцсан мэргэжлийн тус нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалтыг хариуцахыг зөвшөөрсөн албан бичиг. Оршин суугчдын бүртгэл мэдээллийг нэг бүрчлэн авч оршин суугчдаас авах авлагын мэдээлэл банкны хуулгатай таарч байгаа эсэхийг тулгаж хүлээн аваарай. Холбоотой байгууллагад өр төлбөр байгаа эсэхийг тулган шалгаж аваарай. /хог, дулаан, цахилгаан, ус, ...../ Эхсурвалж: barilga.mn

  • СӨХ-ийн Гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, байрны оршин суугчдаа

    Оройн мэндээ. Та бүхэнд өнөөдөр СӨХ-ийн талаар тогтмол мэдээлэл оруулж байгаа бол харин өнөөдөр оршин суугчдын авлагыг яаж хөтлөвөл үр дүнд хүрэх вэ, мөн боломжит орлогоо тодорхойлж чадаж байна уу, одоогийн авлагын үлдэгдэл үнэн бодит уу, бодит бол санхүүгийн тайланд тусгагдаж чадаж байна уу эдгээр асуултанд хариулт өгье. СӨХ-ийн боломжит орлого, оршин суугчдаас ямар хэлбэрээр орж ирсэн, тооцооллын дагуу хасагдаж байна уу, одоо тухайн оршин суугчийн өр, авлагын үлдэгдэл хэд байна вэ гэдгийг энэ хүснэгтээс хараарай. Бас дараагийн хүснэгтээр боломжит орлогыг он оноор багцлан гаргаж, төлөлтийн огноог сар өдрөөр харуулсан байдлаар харж хийж гүйцэтгэж болно. Санхүүгийн тайланд авлагын нэгтгэл хүснэгтээр гарсан дүн маань таарч байна уу. Мөнгөн гүйлгээний тайланд тусгагдах оршин суугч бид нарын төлсөн мөнгө таарч байна уу гэдгийг харах ёстой. СӨХ үнэхээр алдагдалтай ажиллаад байна уу гэдгийг ингэж тооцоолж болно. За Амжилт Эрхэм СӨХ-ийн УЗ. Хяналтын зөвлөл, Гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, оршин суугчдаа амжилт.

  • СӨХ - Иргэний хууль- Нийтийн зориулалттай орон сууц өмчлөх

    За өнөөдөр СӨХ-тэй холбоотой мэдээллээ нэмэгдүүлэхийн тулд Иргэний хуулийн доторхи зүйл заалтуудыг нэг бүрчлэн үзэж танилцах болно. Иргэний хуулийн 142 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууц өмчлөх : Нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно. Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна. Дундын өмчлөлийн эд хөрөнгөөс орон сууц өмчлөгчид ногдох хэсэг нь тэдгээрийн тус тусын өмчлөлд байгаа орон сууцны талбайн хэмжээ, нийт талбайн харьцаагаар тодорхойлогдоно. Дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна. Иргэний хуулийн 143 дугаар зүйл. Сууц өмчлөгчдийн холбоо : Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна. Зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны барилгад сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно. Сууц өмчлөгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхгүй байна. Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. Орон сууцны бүрэлдэхүүнд төрийн болон орон нутгийн өмчийн сууц байгаа бол өмчлөгчийн эрх бүхий байгууллагаас томилсон төлөөлөгч холбооны гишүүн байна. Сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хуулиар зохицуулна. Иргэний хуулийн 144 дугаар зүйл. Холбоог татан буулгах : Орон сууц болон бусад эд хөрөнгийн дийлэнх хэсэг нь устаж, гэмтсэн тохиолдолд эвдрэл хохирлыг даатгалаар буюу бусад аргаар арилгах боломжгүй бол сууц өмчлөгчид холбоог татан буулгаж болно. Иргэний хуулийн 145 дугаар зүйл. Орон сууц дангаар өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох : Орон сууцыг дангаар өмчлөх эрх хууль буюу хэлцлийн үндсэн дээр үүснэ. Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлнэ. Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрхтэй. Иргэний хуулийн 146 дугаар зүйл. Орон сууцны дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйл : Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд нийтийн зориулалттай орон сууц өмчлөх талбай, түүнчлэн дундаа буюу дангаар өмчлөгч өөр этгээдийн эрхийг зөрчихөөргүй, эсхүл барилгын гадаад төрх байдлыг алдуулахгүйгээр өөрчилж, тусгаарлаж, нэмж сайжруулж болох түүний бүрдэл хэсэг хамаарна. Дангаар өмчлөх талбайд байрлаж байгаа боловч барилгын бат бэх чанар, аюулгүй байдлыг хангахад шаардагдах тэр хэсэг, мөн өмчлөгчдийн дундын ашиглалтад байгаа байгууламж болон бусад төхөөрөмж дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болохгүй. Орон сууц өмчлөгчид нь дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарах талбайн зарим хэсгийг дундаа өмчлөх талаар хэлэлцэн тохиролцож болно. Дангаар өмчлөх сууцны зориулалттай хэсгийг дундын өмчийн оногдох хэсгийг оролцуулахгүйгээр бусдад худалдах, барьцаалах, өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөлд шилжүүлэхийг хориглоно. Дангаар өмчлөх сууцны бус зориулалттай хэсэг энд хамаарахгүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйл. Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилах : Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана. Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана. Дангаар өмчлөх талбайн хэмжээг тодорхойлохдоо, сууц өмчлөгчийн сууцны талбай дээр дангаар өмчлөх сууцны бус зориулалттай талбайн гуравны нэгийг нэмнэ. Орон сууцны ашиглалтын хэвийн, аюулгүй байдлыг хангах, урсгал засвар хийлгэхээс бусад асуудлаар санал өгөөгүй өмчлөгч уг асуудлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээд уг арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд бий болсон зүйлийг ашиглахаар шаардах эрхгүй. Орон сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг холбооны дүрэм, сууц өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 147.2, 147.3-т заасан журмын дагуу арилгана. Иргэний хуулийн 148 дугаар зүйл. Орон сууц өмчлөгчийн эрх, үүрэг : Орон сууц өмчлөгч нь дараахь эрх эдэлнэ: хуульд өөрөөр заагаагүй бол дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах; дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах; дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох; дундын өмчлөлийн зүйлд учирч болох гэм хорыг арилгах шаардлагатай арга хэмжээг бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр авах, гарсан зайлшгүй зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах; хуульд заасан бусад эрх. Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ: дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх; сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх; дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох; дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх зорилгоор нэвтрэн орохыг зөвшөөрөх; холбоо, хангамжийн шугам сүлжээг байрлуулахтай холбогдсон зайлшгүй арга хэмжээг хүлээн зөвшөөрөх; дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээдээс дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үүргийг хамтран хариуцах; дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх зорилгоор нэвтрэн орохыг зөвшөөрөх, холбоо, хангамжийн шугам сүлжээг байрлуулахтай холбогдсон зайлшгүй арга хэмжээг хүлээн зөвшөөрөх үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан гэм хорыг арилгах; Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 149 дугаар зүйл. Орон сууц өмчлөгчийн эрх, үүрэг : Дараахь зөрчил гаргасан сууц өмчлөгчийг бусад өмчлөгчид нь холбооны гишүүнээс гаргах, сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхийг шаардах эрхтэй: дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх, дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээдээс үүргээ ноцтой буюу удаа дараа зөрчиж, түүнд холбооноос бичгээр сануулсаар байхад гурван сарын дотор уг зөрчлийг таслан зогсоож, арилгах арга хэмжээ аваагүй бол ; дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээ зургаан сарын турш биелүүлээгүй буюу төлбөл зохих төлбөр нь дангаар өмчлөх сууцны үнийн хорин хувиас хэтэрвэл; хуульд заасан бусад үндэслэл. Эх сурвалж: Иргэний хууль

  • Нийтийн зориулалтын орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай-1

    Бид өнөөдөр "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулийг бичих болно. Яагаад энэ тухай бичих болсон бэ гэвэл: Амьдрах орчин, орон сууц, СӨХ, Оршин суугч зэрэг эдгээр үгүүд хэн бүхэнд хамаатай улмаар хүн бүрийн мэдэх асуудлын нэг болоод байгаа учраас энэхүү хуулийн талаар мэдэхээс өөр аргагүй байдал үүсээд байна. "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хууль нь 2003.6.18-ний өдөр 21 зүйл заалттайгаар Монгол улсад хэрэгжиж эхэлсэн. Сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулахад орших бөгөөд Иргэний хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрддэг. Энэхүү хууль нь дараах үйл ажиллагааг зохицуулна: нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх эзэмших ашиглах сууц өмчлөгчдийн холбоо нийтийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага Хуулийн тодорхойлолт: " нийтийн зориулалттай орон сууцны байшин " гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг; " сууц өмчлөгч " гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг; " сууц өмчлөгчдийн холбоо " гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог; " сууц өмчлөгчид ногдох хэсэг " гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчийн оролцох хувь хэмжээг; " дангаар өмчлөх сууцны сууцны бус зориулалттай хэсэг " гэж тухайн сууцны гал зуух, ариун цэврийн болон угаалгын өрөө, өрөө хоорондын хонгил, агуулахыг; " орчны газар " гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг. Сууц өмчлөгчдийн холбоо: Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулна. Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно. Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна. Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно. Холбоо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банкинд харилцах данстай байна. Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна. Хуульд өөрөөр заагаагүй бол холбоо нь гишүүдийн хүлээх үүргийг, гишүүд нь холбооны хүлээх үүргийг хариуцахгүй. Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй. Холбооны дүрэм: Холбооны дүрмэнд дараах зүйлсийг заавал тусгана: холбооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг; холбооны зорилго, үйл ажиллагааны чиглэл; холбооны удирдах болон хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ; холбоо болон сууц өмчлөгчдийн эрх, үүрэг; дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах журам; сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам; холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, сан байгуулж, ажиллах журам; холбоог өөрчлөн байгуулах журам. Холбооны дүрмийг бүх гишүүдийн буюу оршин суугчдын хурлаар хэлэлцэж батална. Эх сурвалж Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page