top of page
Writer's pictureUB audit

Эрхэм санхүүчдээ та хэзээ, ямар тайлангуудыг илгээх вэ


Эрхэм санхүүчид татварын ямар ямар тайланг хэзээ илгээх талаар мэдээлэл оруулж байна.

  1. ТТ-02 буюу ААНОАТ -ын тайланг жилд 4 удаа илгээх бөгөөд 1-3 улирлын тайланг дараа сарын 20-ний дотор харин жилийн эцсийн ААНОАТ-ын тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ.

  2. ТТ-11 буюу Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангаа жилд 4 удаа илгээх бөгөөд 1-3 улирлын тайланг дараа сарын 20-ний дотор харин жилийн эцсийн Цалин хөлсний татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ.

  3. ТТ-28 буюу Нийслэл хотын албан татварын тайланг мөн 4 удаа илгээх ба дараа улирлын эхний сарын 20-ний дотор өссөн дүнгээр илгээнэ.

  4. ТТ-13 буюу Суутган төлөгчийн аж ахуй нэгжид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын тайланг 4 удаа илгээх бөгөөд дараа улирлын эхний сарын 20-ний, жилийн эхний хагас жилийн тайланг 7 дугаар сарын 20-ний дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ.

  5. ҮШТ-01 буюу Үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайланг жилд 1 удаа гаргах бөгөөд дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ.

  6. ТТ-03а буюу Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланг дараа сарын 10-ний дотор илгээх бөгөөд тухайн сарын байгууллагатай холбоотой орлогыг дараа сарын 7-ний дотор харин эцсийн хэрэглэгчээр үүсэх орлогыг тухайн сарын 30-ний өдрийн дотор хүлээн зөвшөөрч ибаримтыг бичнэ.

  7. ТТ-23 буюу Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайланг жилд 1 удаа өгөх бөгөөд дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ.

  8. ТТ-05 буюу Онцгой албан татварын тайланг дараа сарын 5-ний дотор илгээнэ.

  9. ТТ-05(1) буюу Төлбөрт таавар, бооцоот тоглоомын онцгой албан татварын тайланг дараа сарын 10-ний дотор илгээнэ.

  10. ТТ-06 буюу Хувь хүний орлогын албан татварын тайланг жилд 1 удаа буюу дараа оны 2 дугаар сарын 15-ний дотор өссөн дүнгээр илгээнэ.

  11. ТТ-30 буюу Оршин суугч бус хувь хүний орлогын албан татварын тайланг жилд 1 удаа буюу дараа оны 2 дугаар сарын 15-ний дотор өссөн дүнгээр илгээнэ.

  12. ТТ-29 буюу Монгол Улсад байрладаггүй албан татварын төлөгчийн аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан /Төлөөний газраас бусад/-г жилд 4 удаа гаргах бөгөөд улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ний дотор, жилийн эхний хагас жилийн татварын тайланг 7 дугаар сарын 20-ний дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ний дотор өссөн дүнгээр илгээнэ.

  13. ТТ-06-ХГ буюу Хувь хүний орлогын албан татварын хялбаршуулсан тайланг жилд нэг удаа гаргах бөгөөд дараа оны 2 дугаар сарын 15-ний дотор өссөн дүнгээр илгээнэ.

  14. ТТ-02-ХГ буюу Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хялбаршуулсан тайланг жилд нэг удаа гаргах бөгөөд дараа оны 2 дугаар сарын 15-ний дотор өссөн дүнгээр илгээнэ.

  15. ТТ-15 буюу Ашигт малтмалын нөөц ашигласны нөөц ашигласны тайланг жилд 4 удаа гаргах бөгөөд дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор өссөн дүнгээр илгээнэ......

0 comments

Comentários


bottom of page