top of page
Writer's pictureUB audit

Эзэмшигчдийн өмчийн бүртгэлүүд

Өглөөний мэнд.

Өнөөдөр бид Санхүүгийн тайлангийн "Эзэмшигчдийн өмч"-ийн хэсэгт дэх бүртгэлийн тухай, ХХК, ХК, ГХОХХК, Хоршоо, СӨХ, ТББ-уудад хэрхэн бүртгэх, юу юугаар хамтран үүсгэн байгуулж болох талаар оруулсан байгаа.

  1. ХХК-Хязгаарлагдмал хувьцаат компани

    Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлдэг бөгөөд Хувь нийлүүлсэн хөрөнгө буюу хувьцаагаа мөнгөөр, бараагаар, үндсэн хөрөнгөөр, биет бус хөрөнгөөр, Патент буюу Оюуны өмчөөр нийлүүлж компаниа үүсгэн байгуулж болно.

    Иргэн Гэрэл Мөнгөөр харин Насан Үндсэн хөрөнгөөр хувьцаагаа нийлүүлж бүртгүүлэх хүсэлтэй байгаа бол:


    Иргэн Дорж Бараагаар харин Дулмаа Биет бус хөрөнгөөр хувьцаагаа нийлүүлж бүртгүүлэх хүсэлтэй байгаа бол:


    Иргэн Билэгт Авлагаар харин Ганаа Биет бус хөрөнгийн нэг хэлбэр болох Патентаар хувьцаагаа нийлүүлж бүртгүүлэх хүсэлтэй байгаа бол:


  2. ХЗХ-Хадгаламж зээлийн хоршоо

    Хадгаламж зээлийн хоршоо гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлдэг бөгөөд хоршоонд гишүүнээр элсэхдээ хоршооны дүрмээр тогтоосон мөнгөн хөрөнгийг байршуулсан хоршоонд элсэнэ. ХЗХ үүсгэн байгуулахд 20 гишүүнтэйгээр байгуулах бөгөөд тусгйа зөвшөөртэй байгууллага.


  3. Хоршоо

    Хоршоо гэж Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэх бөгөөд хоршооны гишүүд нь хоршооны дүрэмд заасан хэмжээгээр хоршоонд хувь хөрөнгө оруулсан, 16 насанд хүрсэн иргэн, харин дундын хоршооны тухайд бол хоршоо, хуулийн этгээдүүдийг хэлнэ.

    Хоршооны хуулийн дагуу 9 гишүүнтэйгээр хоршоог үүсгэн байгуулдаг харин нэг хоршоо нэг ХХК хамтран дундын хоршоог үүсгэн байгуулж болно.

    Иргэн Билэгт мөнгөөр харин Сүрэн Бараагаа нийлүүлж хоршоондоо гишүүн болох хүсэлтэй байгаа бол:

    Иргэн Ганаа Оюуны өмч болох Патентаа харин Сансар хоршоонд ашиглагдах боломжтой Тоног төхөөрөмжөө нийлүүлж хоршоондоо гишүүн болох хүсэлтэй байгаа бол:

    Иргэн Бат Хоршоондоо ажлын байр болох барилга харин Наран хоршоонд ашиглагдах боломжтой Түүхий эд материалаа нийлүүлж хоршоондоо гишүүн болох хүсэлтэй байгаа бол:

    Иргэн Уран Хоршоондоо 4 хонь, 2 ямаа тоолон хүлээлгэн өгч хоршоондоо гишүүнээр элсэн орж байгаа бол Туяа хоршоондоо Үрийн будаагаа нийлүүлж хоршоондоо гишүүн болох хүсэлтэй байгаа бол:


  4. ТББ-Төрийн бус байгууллага

    Төрийн бус байгууллага гэж иргэд, төрийн байгууллага / хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлдэг бөгөөд дотроо 2 төрөл байна.

    *"нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага" гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага

    *"гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага" гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдэгээс бусад төрийн бус байгууллага

    Иргэн Дулмаа, Сүрэн болон бусад 7 хүн, 1 ХХК нийлж ГҮТББ байгууллаа.

    Манай ГҮТББ-ийн үйл ажиллагааг дэмжиж иргэн Бат 900.000 төгрөг бидэнд хандивлав. Мөн бид дүрэнд заасан үйл ажиллагаа явуулж жижигхээн орлого оллоо.

    Манай ГҮТББ-ийн үйл ажиллагааг тогтворжин ГТХАН рүү төсөл бичиж 5,000 еврогийн төслийн эхний санхүүжилт орж ирлээ. Бид Сангийн яамны шалгаруулалтанд орсон "Иргэдийн санхүүгийн боловсоолд оруулах бидний хувь нэмэр" гэсэн нэртэй 100.0 сая төгрөгийн төсөл маань шалгарч эхний санхүүжилт орж ирлээ.

Ингээд бүртгээд байгуулаад явна даа.


Тодруулах зүйл байвал бидэнтэй холбоо бариарай.

Бид хариулт өгөхөд бэлэн байгаа болно.

0 comments

Related Posts

See All

Comentarios


bottom of page