top of page
Writer's pictureUB audit

Таны цалингаас суутгаж байгаа татвар буюу ХХОАТ

Хөдөлмөр эрхлэлтийн болон шууд бус орлогын хэмжээнээс хамаарч дараах татварын хувь хэмжээгээр татвар төлж байна.

Жилийн орлого

Татварын хувь хэмжээ

0-120 сая төгрөг (сарын 0-10 сая)

10%

120сая-180сая (сарын 10-15 сая)

12сая төгрөг дээр нэмэх нь 120сая төгрөгөөс дээш давсан орлогын 15%

180сая төгрөгөөс дээш (сарын 15сая төгрөгөөс дээш)

21сая дээр нэмэх нь 180сая төгрөгөөс дээш орлогын 20%

Жишээгээр тайлбарлая:

  1. Сар бүр 10,000,000 төгрөгийн цалинтай Доржийн татварыг тооцоольё.

  2. Сар бүр 15,000,000 төгрөгийн цалинтай Сүрэнгийн татварыг тооцоольё

  3. Сар бүр 20,000,000 төгрөгийн цалинтай Нарангийн татварыг тооцоольё


Сарын цалин

10% тооцох

% тооцох дүн

% татвар

Нийт татвар

Дорж

10,000,000

10,000,000*10%=1,000,000



1,000,000

Сүрэн

15,000,000

10,000,000*10%=1,000,000

5,000,000

5,000,000*15%=750,000

1,000,000+750,000=1,750,000

Наран

20,000,000

1,750,000

5,000,000

5,000,000*20%=1,000,000

1,750,000+1,000,000=2,750,000

Татварын хуулийн дагуу татвар суутгагч этгээд нь хувь хүнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогын татвар ногдуулалт, хөнгөлөлтийн тооцоог жилийн эцсийн тайлангаар эцэслэн тооцож тайлагнан, холбогдох татварыг төсөвт шилжүүлнэ.

Зөвхөн байнга оршин суугч албан татвар төлөгчид хамаарах бөгөөд үүнд доор дурдсан нөхцөлийн аль нэгийг хангасан хувь хүнийг хамааруулна:

  • үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суусан

  • албан татвар ногдох орлогын 50 ба түүнээс дээш хувийг Монгол Улсад олсон орлого болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого эзэлж байвал

Харин Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгч нь Монгол улсад болон Монгол улсаас эх үүсвэртэй олсон орлогодоо 20% -ийн татвар төлнө.


Амжилт.

Асуувал хариулна.

0 comments

Comentarios


bottom of page