Өглөөний мэндээ.
Эрхэмүүдээ та бүхэн Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан ТТ-11 ээ бөглөж илгээгээрэй эртхэн.
Яагаад эртхэн илгээх ёстой вэ гэвэл:
Татварын программ гацахгүй.
Шинээр нягтлан бодогчоор эхэлж ажиллахаар гэрээ хийгээд ажиллаж эхлэхээр болсон бол НД төлсөн ажилтан албан хаагчдын талаарх татварын кодынхоо учрыг эртхэн олоод тайлангаа илгээх хэрэгтэй.
Мөн шинээр нягтлан бодогчоор ажиллаж эхлэхэд тоон гарын үсэг хаана байгаа, түүнийг илгээх нууц үгээ баталгаажуулж өөрийн болгож авна.
Санхүүгийн тайлан гаргахад ядахад санхүүгийн тайлангийн нэг хэсэг болох цалингийн талаарх мэдээллээ эртхэн нэг мөр болгож авна.
Хамгийн гол асуудалд шинээр ажилтан нэмсэн бол түүний ТАТВАРЫН код болох 12 оронтой тоог олж авах асуудал тулгарна. Тэгвэл таньд энэ хүний регистрийн дугаар байхад л хангалттай.
Үүнийг энэ сайтнаас олоод аваарай.
Амжилт манайхан
Comments