top of page
Writer's pictureUB audit

ХЧТА ба дансны харьцаа, холбоотой мэдээлэл


Та бүхэндээ энэ дугааруудаас эхлэн мэргэжлийн нягтлан бодогч хүний ойлгодог мэргэжлийн хэлийн талаар Дансны харьцаа, холбоотой мэдээллийг оруулж байна.


Дээрх дансны харьцаа нь ХЧТА буюу хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэсэн тооцооллын үед ашиглана.


Тухайн ажилтын ХЧТА тэтгэмжийн 7 хоногоор тооцогдсон гэж үзвэл 5 хоногийг ажил олгогч, үлдсэн 2 хоногийг НД-ийн байгууллага хариуцах бөгөөд 2 хоногийн мөнгө манай байгууллагын харилцах дансанд шилжилж орж ирэн гэмц тухайн ажилтны харилцах дансанд шилжүүлнэ.

Дансны бичилтийн тайлбар: 1. Тухайн ажилтанд өглөг үүсгэсэн 5 хоногийн мөнгийг ажил олгогчийн тэтгэмжийн зардал харин 2 өдрийн мөнгийг НД-ийн байгууллагаас авлага хэмээн бүртгэл үүсгэнэ. 2. НД-ийн байгууллагаас ХЧТА-ын мөнгө орж ирсэн бөгөөд НД-ын авлагаа хаасан бичилт үүсгэнэ. 3. Тухайн ажилтанд 7(5+2) хоногийн ХЧТА-ын мөнгийг харилцах данс руу нь шилжүүлнэ.

ХЧТА буюу хөдөлмөрийн чадвар алдалт хэзээ үүсэх вэ?

​Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 ба түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанаас хамаралтайгаар сүүлийн бүрэн ажилласан 3 сарын хөдөрмөрийн хөлсний дундажаас дор дурьдсан хувь хэмжээгээр тэтгэмжийг бодно.

Шимтгэл төлсөн хугацаа

Шимтгэл бодох хувь

5 хүртэл жил

50%

5-14 жил

55%

15 ба түүнээс дээш

75%

Харин даатгуулагч нь үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан тохиолдолд тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөр хөлс, түүнтэй адилтгах орлогын 100 хувиар бодож олгоно.


Тэтгэмж олгох хугацааны хязгаар

Тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар

Ажлын 66 өдөр

Хуанлийн жилд удаа дараа өвдсөн тохиолдолд

Ажлын 132 хоногоос хэтрэхгүй

Хорт хавдар эсхүл сүрьеэгээр өвдсөн тохиолдолд

Ажлын 132 хоног

Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж:

​Цэргийн алба хаагч өвчилсөн, осолд өртсөний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан, цэргийн алба хаагч эмэгтэй хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа

  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл хөдөлмөрийн чадвар алдсан нь тогтоогдох хүртэлх хугацаанд тогтооно.

  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь 13 долоо хоногоос хэтрэхгүй бөгөөд хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд 26 долоо хоногийн хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгож болно.

  • Цэргийн алба хаагч хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ 26 долоо хоногоос илүүгүй хугацаанд олгоно. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ:

  • Цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байх үеийн ослын шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа түр алдвал түүний сүүлчийн бүтэн ажилласан 6 сарын цалин хөлсний сарын дундажтай тэнцүү хэмжээгээр хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгоно.

  • Албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, тарилгын дараахь хүндрэл, ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдвал хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг түүний сүүлийн бүтэн ажилласан 4 сарын цалин хөлсний сарын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр бодож олгоно.

Алба хаасан нийт хугацаа /жилээр/

Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/

5 хүртэл жил

50%

5-14 жил

60%

15 ба түүнээс дээш

80%

Баримт бичиг:

Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

• Эмнэлгийн хуудас;

Ердийн болон ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгуулагчид эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн хуудсыг бичиж олгоно. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид 14 хүртэл, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногоор тус тус бичнэ.

Жич: Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг тусламж, үйлчилгээ авч дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор (гадаад оронд эмчлүүлсэн тохиолдолд эх орондоо ирснээс хойш 14 хоногийн дотор) эрүүл мэндийн байгууллагаас цаасан эсвэл цахим хэлбэрээр бичүүлэн авна.

• Тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл.

Даатгуулагч тэтгэмж авах хүсэлтээ эмнэлгийн хуудас бичүүлснээс хойш хуанлийн 28 хоногийн дотор daatguulagch.ndaatgal.mn эсвэл e-mongolia.mn веб, e-mongolia аппликейшний тусламжтайгаар цахимаар эсвэл харьяалах Нийгмийн даатгалын хэлтэстээ биеэр хандаж гаргана.


Цахимаар хүсэлт гаргах:

Эх сурвалж: ndaatgal.mn



Kommentare


bottom of page