
ХЗХ-ны тухай хуулинд үйл ажиллагааны зарчмыг дараах байдлаар тодорхойлж хуульчилсан байна.
ХЗХ-ны үйл ажиллагааны зарчим:
сайн дурын гишүүнчлэлтэй байх;
гишүүдийн ардчилсан удирдлага, хамтын хяналттай, ил тод, нээлттэй байх;
гишүүдийн эдийн засгийн тэгш оролцоог хангаж, шударга хуваарилалт хийх;
хараат бус бие даасан байх;
гишүүд, ажилтныг сургалт, мэдээллээр хангах;
нийгмийн болон гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө санаа тавих;
ялгаварлан гадуурхахгүй байх;
санхүүгийн тогтвортой байдлыг хангах;
бусад хадгаламж, зээлийн хоршоотой хамтран ажиллахыг эрэлхийлэх
ХЗХ-г Монгол улсын иргэд үүсгэн байгуулж болох бөгөөд үүсгэн байгуулагчид нь дараах шаардлагыг хангаж хурлаа хуралдуудан шийдвэр гаргана.
ХЗХ үүсгэн байгуулагчдын тоо 20 хүрсэн;
хуульд нийцүүлэн ХЗХ-ны дүрмийн төслийг боловсруулсан;
ХЗХ үүсгэн байгуулагч хоршоо байгуулахад оруулахаар тохирсон нийт хувь хөрөнгийн 30-аас дээш хувийг бэлнээр төвлөрүүлнэ.
ХЗХ үүсгэн байгуулах гэрээнд дараах зүйлийг тусгана:
ХЗХ үүсгэн байгуулагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эрхэлсэн ажил, албан тушаал;
үүсгэн байгуулах ХЗХ-ы оноосон нэр;
үүсгэн байгуулах ХЗХ-ны оршин байх газрын хаяг;
ХЗХ үүсгэн байгуулагчдын эрх, үүрэг, хариуцлага;
ХЗХ үүсгэн байгуулагчдын оруулах хувь хөрөнгийн хэмжээ, тэдгээрийг захиран зарцуулах;
ХЗХ үүсгэн байгуулагчдын хооронд үүсэх маргааныг шийдвэрлэх.
ХЗХ-г үүсгэн байгуулах хурал:
Үүсгэн байгуулагчид эхний хурлаа бүх гишүүд буюу 20 гишүүн оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
Үүсгэн байгуулах хуралд дараах зүйлсийг хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.
ХЗХ-г үүсгэн байгуулах эсэх;
ХЗХ-ны дүрмийн төсөл;
ХЗХ-ны тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох.
Улмаар хурлын тэмдэглэл хөтлөж дараах зүйлсийг тусгах ба хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
хуралдсан он, сар, өдөр, газар;
хуралд оролцсон үүсгэн байгуулагчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
хурлын ирц;
хурлаар хэлэлцсэн асуудал, гарсан санал, дэмжсэн саналын хувь, шийдвэр
Хоршооны дүрэм нь үйл ажиллагааг зохицуулах үндсэн барим бичиг болох бөгөөд дараах зүйлсийг дүрмэнд заавал тусгасан байна.
ХЗХ-ны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
ХЗХ-г тодорхой хугацаагаар байгуулж байгаа бол уг хугацаа;
эрхлэх үйл ажиллагааны төрөл;
гишүүнчлэлийн нөхцөл, шаардлага, идэвхтэй болон идэвхгүй гишүүний эрх, үүрэг, хариуцлага;
ХЗХ-нд гишүүнээр элсэх, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, гарах болон гишүүнээс хасах;
ХЗХ-ны гишүүний оруулах хувь хөрөнгийн доод хэмжээ, ХЗХ-ны тухай хуульд заасан хязгаарын хүрээнд нэг гишүүний оруулж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ, оруулсан хувь хөрөнгийг бусдад шилжүүлэх;
бүх гишүүдийн хурлын эрх хэмжээ, хурлыг хуралдуулах, санал хураах;
тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, эгүүлэн татах журам;
тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны үйл ажиллагаа;
тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын бүрэн эрх, хугацаа, хариуцлага;
жил, улирлын тайлан гаргах, бүх гишүүдийн хурал, хяналтын зөвлөлд тайлагнах;
тухайн жилийн орлогыг хуваарилах, алдагдлыг нөхөх хэлбэр;
нөөцийн санг бүрдүүлэх, түүнийг зарцуулах асуудал;
хадгаламж хамгаалалтын болон тогтворжилтын сангийн асуудал;
нэг гишүүн болон нэгдмэл сонирхолтой этгээдэд олгох зээлийн дээд хэмжээ, хугацаа хэтэрсэн зээлтэй гишүүнд хүлээлгэх хариуцлага;
данс нээх, хаах, дансны мэдээлэлтэй танилцах;
сонирхлын зөрчил бүхий үйлдлийн талаарх зохицуулалт;
ХЗХ-г өөрчлөн байгуулах, татан буулгах;
дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
холбогдох шийдвэр, үйл ажиллагааны талаарх мэдээ, тайланг гишүүд, холбогдох бусад этгээдэд хүргэх, мэдээлэх;
нууцад хамаарах мэдээлэл
ХЗХ-ны үйл ажиллагаа Хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, хуульд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулна.
ХЗХ нь Хорооноос зөвшөөрсөн, хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээг эрхэлж болно.
ХЗХ нь Хорооноос тогтоосон хадгаламж, зээлийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол хангаж, ажиллана.
ХЗХ нь өөрийн үйл ажиллагааны улмаас үүссэн үүргийг эхний ээлжинд хоршооны гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бусад хөрөнгөөр, уг хөрөнгө нь хүрэлцэхгүй тохиолдолд хадгаламж, зээлийн хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгөөр хангана.
ХЗХ-ны салбар байгуулах асуудлыг Хорооноос баталсан журмаар зохицуулна.
ХЗХ нь өөрийн гишүүний бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй.
ХЗХ нь бусдын өмнө хүлээх төрийн үүргийг хариуцахгүй бөгөөд төр нь хадгаламж, зээлийн хоршооны бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй.
ХЗХ-ны гишүүнчлэл:
ажил, мэргэжил нэгтэй, нэг байгууллагын ажилчид эсхүл нэг дүүрэг, худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг;
үйл ажиллагааны чиглэл адил нийгэмлэг, холбоонд гишүүнчлэлтэй /шашин, нийгмийн, хоршооллын, ажил, хөдөлмөрийн, эсхүл боловсролын бүлэг зэрэг/;
нэг аймаг, хот, дүүрэгт амьдардаг.
ХЗХ нь Тэргүүлэгчдийн болон Хяналтын зөвлөл, Зээлийн хороо, Гүйцэтгэх захирал, ажилтантай байна.
Эх сурвалж: ХЗХ-ны тухай хууль
Commentaires