top of page
Writer's pictureUB audit

Хадгаламж зээлийн хоршоо


Энэ 7 хоногт Хадгаламж зээлийн хоршооны талаар мэдээлэл оруулна.


ХЗХ-ны тухай хуулинд:

  • “хадгаламж, зээлийн хоршоо” гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;

  • “хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгө” гэж тухайн хадгаламж, зээлийн хоршооны активаас өр төлбөрийг хассан зөрүү буюу гишүүдийн оруулсан хувь хөрөнгө болон нөөцийн сан, бусад сан, хандив, тусламж, хуримтлагдсан орлогын нийлбэрийг;

  • “хадгаламж, зээлийн хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө” гэж хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элсэхэд оруулах тухайн хоршооны дүрмээр тогтоосон мөнгөн хөрөнгийг;

  • “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж хадгаламж, зээлийн хоршооны гишүүн, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл болон зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтантай эд хөрөнгө, садан төрлийн зэрэг хувийн ашиг сонирхлын холбоо бүхий этгээдийг.

ХЗХ нь дараах хууль, журам, заавар, аргачлалыг дагаж мөрдөнө:

1. Хууль: ХЗХ-ны тухай хууль

2. Журам:

  • Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавих нөхцөл, шаардлага

  • Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулагчид мэдээлэл өгөх журам

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам

  • Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам

  • Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт

  • Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох, төвлөрүүлэх журам

  • Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам

  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам

  • Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоонд тавигдах шаардлага

3. Заавар:

  • Хадгаламж, зээлийн хоршооны ажилтны ёс зүйн дүрмийн үлгэрчилсэн загвар

  • Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд газар дээрх шалгалт хийх, үнэлгээ өгөх заавар

4. Аргачлал:

  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал

  • Хадгаламж, зээлийн хоршооны нягтлан бодох бүртгэлийн заавар, дансны жагсаалт, аргачлал болон маягт

Эх сурвалж: http://www.frc.mn/

0 comments

Comentários


bottom of page