Өглөөний мэндээ.
Өнөөдөр төлбөрийн баримт болон зарлагын баримтуудын хоорондох ялгаануудын талаар бичиж байна.
Төлбөрийн баримт гэж юу вэ?
Тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлнэ.
Зарлагын баримт гэж юу вэ?
Бараа, материалын үнэт зүйлсийг худалдан авагч байгууллагад ачуулах, нэг агуулах, эд хариуцагч, няраваас нөгөөд шилжүүлэх, өөрийн хэрэгцээнээс илүү буюу хэрэгцээнд тохирохгүй зүйлийг худалдан борлуулах, нэгжийн орц норм тогтоогдоогүй материал үнэт зүйлийг үйлдвэрт тавьж олгох, зохих шийдвэрийн дагуу өөр газар шилжүүлэхэд зарлагын баримтыг эд хариуцагч зөвшөөрөл шийдвэрийг үндэслэн 2 хувь бичиж, 1 хувийг өөртөө авч тайлангийн хугацаанд санхүүгийн албанд, үлдэх хувийг хүлээн авагчид "Материал үнэ бүхий зүйлийг гаргах зөвшөөрөл"-ийн хамт олгоно.
Төлбөрийн баримт гэж юу вэ? /зурган хэлбэрээр/
Зарлагын баримт гэж юу вэ?/зурган хэлбэрээр/
Төлбөрийн баримтыг хэзээ, хэн бичиж өгөх вэ?
Орлого хүлээн авсан хэн бүхэн бичиж өгнө.
Хуулийн этгээд, хувь хүн 2 уулаа бичиж өгнө.
Хуулийн этгээд та төлбөрийн баримтыг хэрхэн, яаж олгох буюу бичиж өгөх вэ гэвэл:
1. Цахим төлбөрийн баримтын нэгдсэн системээс өөрийн нэвтрэх нэр нууц кодоор орж үйлдэнэ.
2. Хуулийн этгээд төлбөрийн баримт үүсгэхдээ
Баримт үүсгэх хэсгийн Хувь хүнд, Бизнесийн үйл ажиллагаанд, Нэхэмжлэх, Хувь хүнд олгосон орлого, Урьдчилж орсон орлого сонголтуудын аль нэгийг сонгож бичиж хийж эхэлнэ.
3. Хуулийн этгээд нь мөнгө орж ирсэн цаг тухай бүрд нь төлбөрийн баримт буюу бидний хэлж заншсанаар ИБАРИМТАА бичиж өгөх үүрэгтэй.
Иргэн бизнес эрхлэгч та төлбөрийн баримтыг хэрхэн, яаж олгох буюу бичиж өгөх вэ гэвэл:
1. Цахим төлбөрийн баримтын нэгдсэн системээс өөрийн нэвтрэх нэр нууц кодоор орж үйлдэнэ.
2. Иргэн бизнес эрхлэгч төлбөрийн баримт үүсгэхдээ QR кодыг худалдан авагчид уншуулан ТБ үүсгэж илгээнэ.
3. Иргэн бизнес эрхлэгч Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж ашиглан цаг тухай бүрд төлбөрийн баримт олгох үүрэгтэй.
Төлбөрийн баримт болон зарлагын баримт яагаад авах ёстой вэ гэвэл:
- Тухайн хуулийн этгээд нь мөнгийг хэрхэн юунд зарцуулснаа санхүүгийн анхан шатны баримтаар баталгаажуулж ААНОАТ болон НӨАТ-ын тайлангаа боловсруулж улмаар Санхүүгийн тайлангаа стандартын дагуу тайлагнахад
- Харин хувь хүн нь жилд ганцхан гаргаж тайлагнаж байгаа ХХОАТ-ын тайлангаа тайлагнаж татвараа төлөх буюу буцаан авахад
Амжилт.
Comentarios