top of page
Writer's pictureUB audit

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх



Эрхэм санхүүчид, компанийн захирлууд, санхүүгийн шинжээчидээ та бүхэнд "Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх журам" -ын талаар мэдээлэл оруулж байна.

Энэхүү журам нь Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 292 тоот тушаалаар батлагдсан.

Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх харилцааг зохицуулахад журмыг баримтална.

  • ХХОАТ-ын тухай хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг "ХХОАТ-аас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам" -аар зохицуулагдана.

  • Хялбаршуулсан горим ашиглаж тайлангаа гаргадаг төлөгчдөд энэхүү журам хамаарахгүй.

Тухайн татвар төлөгч нь хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхийн тулд татварын тайлангаа тушаах бөгөөд энэхүү татварын тайлан нь хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх үндсэн баримт болно.

Тухайн төрлийн татварын тайланг хавсралт мэдээ, нотлох баримтын хамт татварын албанаас батлагдсан маягтын дагуу татварын албанд цахим болон цаасан хэлбэрээр илгээнэ.

ААНОАТ-ын тухай хуулийн 26.9-д заасан "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь энэ хуулийн дагуу тухайн татварын жилд тусгай зөвшөөрөл тус бүрд хамаарах татварын тайланг тус тус гаргаж... " тайлан тус бүрээр хөнгөлөлт чөлөөлөлт эдэлнэ.

1. ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ

  1. Орлогыг чөлөөлөх

ААНОАТ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан:

  • Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз

  • Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д заасан ногдол ашиг

  • Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлого, сангийн хөрөнгө оруулалтын орлого

  • газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон энэ хуулийн 18.6.2, 20.1-д заасан орлого

  • зээлийн батлан даалтын байгууллагын хуульд заасан үндсэн үйл ажиллагаанаас олсон орлого

  • хадгаламжийн даатгалын сангийн хураамжийн орлого

  • төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс Засгийн газарт хуваарилсан ногдол ашиг

  • газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа орлого олсон албан татвар төлөгч өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас гадаадад шилжүүлэх орлого

  • Боловсролын тухай хуулийн 12.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлого

  • ашгийн төлөө бус хуулийн этгээдийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой олсон аж ахуйн үйл ажиллагааны орлого

  • холбооны гишүүдээс цуглуулсан Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасан үйлчилгээний хөлсний орлого болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6.1.7-д заасан санд төвлөрүүлсэн хөрөнгө

  • гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучилсны үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого

  • оюуны өмчийн эрхийн зуучлалаас олсон орлого

  • оюуны өмчийн эрхийг барьцаалсан зээлийн хүүгийн орлого

  • Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлого

НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан:

  • гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа

  • гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа

  • хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл

  • зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын болон Авлигатай тэмцэх газрын хэрэгцээнд зориулан импортоор оруулж байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл

  • иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл

  • орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого

  • эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн

  • хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол

  • Монголбанкнаас гадаадад захиалгаар хийлгэсэн мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос, мөнгөн дэвсгэрт, түүний загвар

  • борлуулсан алт

  • эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн

  • ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн

  • банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс банк, тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зориулалтаар шилжүүлсэн зээл, санхүүгийн түрээсийн гэрээнээс үүсэх аливаа шаардах эрх

  • газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл

  • инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис

  • импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, модон бэлдэц, хагас боловсруулсан модон материал

  • экспортод гаргасан түүхий болон угаасан, самнасан ноолуур, арьс шир

  • соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл

  • Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг тухайн улсад албан татвараас чөлөөлдөг бол тэр улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ

  • нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, зөөврийн компьютерийн хувьд 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж

  • гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний таван жилд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл

  • газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос

  • чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа

  • сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг

Нийт борлуулалтын орлого-Чөлөөлөгдөх орлого

2. Төлбөрийг чөлөөлөх

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан:

  • хаягдал усыг усны чанарын стандартын хэмжээнд хүртэл цэвэрлэсэн хэмжээгээр

  • хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн үйлдвэр, үйлчилгээнд ашигласан бол дахин ашигласан хэмжээгээр

  • хаягдал усыг цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усны стандартын түвшинд хүртэл цэвэрлэж байгаа нь тогтоогдсон бол цэвэрлэх байгууламж суурилуулан ашигласан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 8.1, 8.5-т заасан:

  • Түүхий нүүрсийг гүн боловсруулах замаар үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан шинэ төрлийн түлш үйлдвэрлэсэн тохиолдолд боловсруулсан нүүрсний хэмжээгээр

  • Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог болон эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс чөлөөлж, хөнгөлж болно

Нийт ногдуулсан төлбөр-Чөлөөлөгдөх төлбөр

3. Хөрөнгийг чөлөөлөх: хүсэлт, хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэнэ.

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан:

  • улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө

  • иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууц

  • нийтийн эзэмшлийн барилга байгууламж

  • чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламж

  • нийслэл хотын тусгай бүсэд бүртгэгдсэн барилга байгууламж.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасан үр тарианы комбайн, гинжит тракторыг АТӨЯХАТ-аас чөлөөлнө.


Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 4.1-т заасан:

  • иргэний

  • харуул хамгаалалтын

  • хууль сахиулах албаны

  • байлдааны

Агаарын бохирдлын тухай хуулийн 8.2, 8.3, 8.4-т заасан:

  • Нэгж километр зайд явахад 120 грамм болон түүнээс бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг автотээврийн хэрэгсэл

  • А-Б ангилалд хамаарах автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төлбөрийг тухайн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг үйлдвэрлэснээс хойшхи эхний 4 жилд

  • Үр тарианы комбайн, хөдөө аж ахуйн зориулалттай гинжит трактор

4. Бусад хөрөнгийг чөлөөлөх:

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан:

  • улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө

  • иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууцтай ҮХХ-ийн өмчлөгч нь татвар төлөгчөөр бүртгүүлэх, тайлагнах үүргээс чөлөөлөгдөнө.

2. ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХ

1. Газраас авах үл хөдлөх хөрөнгийн албан татвар:

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.2-т заасан:

  • гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар

1. нийслэлд 95 хувиар

2. аймгийн төвд 97 хувиар

3. сумын төв, тосгонд 98 хувиар

  • газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар

1. нийслэлд 30 хувиар

2. аймгийн төвд 70 хувиар

3. сумын төв, тосгонд 85 хувиар

  • газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар

2. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт:

  • хуулийн 22.1-д заасан хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, хуулийн 25.2-т заасан хугацаанд төлсөн албан татварыг буцаан олгох замаар хөнгөлөлт эдлүүлнэ.

  • хуулийн 22.5.2, 22.5.6-д заасан ХБИ-ний тоог цалин, хөдөлмөрийн хөлснөөс суутгасан албан татварын тайлан, НД-ийн тайланг үндэслэн тодорхойлох ба харин гэрээт ажилтаны тоог оруулахгүй. ХБИ болохыг тогтоосон бичиг баримтыг үндэслэх бөгөөд тухайн байгууллагад 6 сараас дээш хугацаагаар ажилласан байна.

  • хуулийн 22.5.4-т заасан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний орлогод ногдох албан татварыг ЗГ-аас баталсан жагсаалтыг баримтлан инноваци талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт, эрх бүхий байгууллагын мэдээллийг үндсэн гарааны компаний гэрчилгээг үндэслэн хөнгөлөлт эдлүүлнэ.

  • хуулийн 25.1-д заасан аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5.3.1-д заасан албан татвар төлөгчийн тухайн аймаг, сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон энэ хуулийн 7.4.1-д заасан албан татвар ногдох орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар

  • хуулийн 25.2-т заасан нийт 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн ажиллагчдын гуравны хоёр ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох тухайн төрлийн албан татварыг тус тус хөнгөлнө.

ААНОАТ-ын тухай хуулийн 16.1.7-д заасан "татварын чөлөөлөгдөх орлого олохтой холбогдон гарсан зардлыг хасагдах зардалд оруулахгүй".



0 comments

Comments


bottom of page