top of page
Writer's pictureUB audit

Татварын скоринг ажиллаж танай байгууллагыг үнэлнэ.


Эрхэм захирлууд, нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудаа танай татварын сайт руу илгээж байгаа дараах тайлангуудын үнэн зөв байдлаас шалтгаалан татварын скоринг ажиллан танай байгууллагын татварын шалгалтанд орох хугацаа, яагаад орох болсон, танай байгууллага ямар ангилалд байгаа, яаж дээшлүүлэх вэ, яавал тухайн ангилалд байнга байлгах вэ гэх мэт асуултанд хариулах болно.


  1. ААНОАТ-ын тайлан ТТ-02

  2. Цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлан ТТ-06

  3. Нийслэл хотын албан татварын тайлан ТТ-28

  4. Суутган төлөгчийн аж ахуй нэгжид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан ТТ-13

  5. Үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайлан ҮШТ-13

  6. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан ТТ-03а

  7. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлан ТТ-23

  8. Онцгой албан татварын тайлан ТТ-05

  9. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хялбаршуулсан тайлан ТТ-02-ХГ ...

Мөн удаа дараа тайлангаа илгээхгүй байх, хугацаа хэтрэн илгээх, дахин дахин буруу тайлагнах зэрэг нэмэлт мэдээлэлүүд бас орж байгаа гэсэн шүү.


Та дээрх тайлангуудыг зөв асуудалгүй гаргахын тулд дараа зүйлсүүдийг заавал хийж байх ёстой.

  1. Харилцах, Кассаа боловсруулна.

  2. Ерөнхий журнал гүйлгээ балансаа хийнэ.

  3. Санхүүгийн тайланга асуудалгүй зөв гаргаад эцэст нь ААНОАТ болон холбогдох тайлангуудаа гаргаж илгээнэ.

0 comments

Comments


bottom of page