Шинэ 7 хоногийн мэндээ
Эрхэм санхүүчдээ Санхүүгийн эмч нараа та бүхэн маань 2024 оны 2-р улирлын Санхүү, татварын тайлангаа гаргахаар ажиллаж эхлээд байна уу.
НӨАТ-аа нэгтгэн харахад "Эцсийн хэрэглэгч" маань НӨАТ-ын тайлангийн борлуулалт дээр орж ирэхдээ нэг л бөөн дүнгээр орж ирээд байна уу.
Хаанаас ямар дүнгээр орж ирж байгааг хянаж боловсруулалт хийхэд эргэлзээ төрж энэ юу юм бол гэсэн асуудал тулгараад байна уу.
Эцсийн хэрэглээнд гарсан падаан буюу 10000000 дугаартай падаан
Эцсийн хэрэглээнд гарсан буюу иргэн цааш нь зарж борлуулах сэдэлгүйгээр
хэрэглээнд хэрэглэх бараа үйлчилгээг борлуулсан тохиолдолд энэхүү падаан
үүснэ.
2. Эцсийн хэрэглээнд гарсан падаан буюу 40000000 дугаартай падаан
Нэхэмжлэхээр хийсэн борлуулалт тус бүр борлуулалтын дүнгээр нэгтгэгдэн нэг
падаан болж үүснэ.
3. НӨАТ-аас чөлөөлөгдөх 20000000 дугаартай падаан
НӨАТ-аас чөлөөлөгдөх борлуулалтын төлбөрийн баримт руу нийт дүнгээр нэг
падаан болж үүснэ.
4. НӨАТ-ын 0%-тай борлуулалт буюу 30000000 дугаартай падаан
НӨАТ-ын 0%-тай бараа ажил үйлчилгээ борлуулсан төлбөрийн баримтууд нь
борлуулалтын дүнгээр нэгтгэгдэж нэг падаан болж үүснэ.
Амжилт.
Comentarios