top of page
Writer's pictureUB audit

Та хүсвэл Тэтгэврийн даатгал төлж ч болно төлөхгүй ч байж болно.


Та бидний амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг НД-ийн ерөнхий хууль 2023 оны 7 дугаар сарын 7-ний өдөр батлагдаж 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна. Энэхүү хууль нь 47 зүйл бүхий 6 бүлэгтэй хууль билээ.

Байгууллагын дарга нар, захирлууд, санхүүгийн мэргэжилтэнгүүд сүүлийн хэдэн өдөр НД-ийн шинэ системээр НД-ийн тайланг хэзээ хэрхэн илгээх талаар ажиллаж байна.


НД-ийн хувь хэмжээ өөрчлөгдөөгүй ч нэлээд хэдэн сонголтууд, ажил мэргэжлийн кодууд нэмэгдэж шинэчлэлт нэлээдгүй оржээ.


За харин тэтгэврийн даатгал төлөхгүйгээр цалинг хөлсөө авах боломж нээгдсэн байгаа шүү. Харин хүмүүс өөрөө хүсэх буюу жилийн эцэст тэтгэвэр дээр нэмэгдүүлэн тооцогдох нэмэгдлээ авахгүй гэсэн тохиолдолд та санхүүгийн мэргэжилтэнгүүддээ хэлж ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ээ төлөхгүй байж болно.

Дараах 5 төрлийн даатгуулагчийн кодоор ангилагдаж байгаа хүмүүс:

  1. Өндөр насны, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй) -22011

  2. Сул зогсолтын үеийн олговор авч байгаа тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй) -34011

  3. Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа жирэмсний болон амаржсаны амралттай ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй) -38012

  4. Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа хөдөлмөрийн чадвараа 1 сараас дээш хугацаанд алдсан ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй) -39012

  5. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй)-70011


Харин дараах 5 төрлийн даатгуулагчийн кодоор ангилагдаж байгаа бол ТӨЛНӨ шүү.

  1. Өндөр насны, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлнө) -22001

  2. Сул зогсолтын үеийн олговор авч байгаа тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлнө) -34001

  3. Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа жирэмсний болон амаржсаны амралттай ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлнө) -38002

  4. Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа хөдөлмөрийн чадвараа 1 сараас дээш хугацаанд алдсан ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлнө) -39002

  5. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлнө)-70001




3 comments

3件のコメント


ゲスト
2月23日

Сайн байна уу ямар ангилалд орж байгаагаа хаанаас харах вэ? 62 настай тэтгэвэр гарсан ажиллаж байгаа хүн нийгмийн даатгал төлөхгүй 22011 кодоор тайлагнаж болно гэж ойлголоо.50 хувиар групт орсон хүн 70001 (9.3+10=19.3%) кодоор тайлагнах нь зөв үү?

いいね!
UB audit
UB audit
3月14日
返信先

Зөв байна.

いいね!

ゲスト
2月20日

65-с дээш насны хүн хүсвэл тэтгэврийн даатгал төлөхгүй гэж ойлгосон. Зөв үү

いいね!
bottom of page