top of page
Writer's pictureUB audit

СӨХ-ийн жилийн эцсийн санхүүгийн тайлангийн А маягт /Excel хэлбэрээр/


СӨХ-ийн санхүүгийн тайлан гаргах 8 дахь үе шатны ажил маань хийгдээд эхэлж байна шүү үүний дараа татварын тайлан гаргах үе шат яваад л дууслаа. Амжилт.


Одоо үүний дараа 2 үе шатны ажил хийгдээд л л СӨХ-ийн тайлан гарч дууснаа гэсэн үг. Үүний дараа ХЗХ яаж тайлангаа хэрхэн хэзээ гаргах талаар оруулах болно.


Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.1-т "Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна" :

Хуулийн СӨХ-ийн хувьд

  • санхүүгийн байдлын тайлан; /Санхүү байдлын тайлан/

  • орлогын дэлгэрэнгүй тайлан; /Орлогын дэлгэрэнгүй тайлан/

  • өмчийн өөрчлөлтийн тайлан; /Цэвэр хөрөнгийн тайлан/

  • мөнгөн гүйлгээний тайлан; /Мөнгөн гүйлгээний тайлан/

  • санхүүгийн тайлангийн тодруулга. /Санхүү тайлангийн тодруулга/

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.4-т "Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна" заасан байгаа шүү.


Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.10-т "Санхүүгийн тайлангийн жил, санхүүгийн тайлан гаргах хугацаа" заасан байна.


  • Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.

  • Шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн эхний тайлангийн жил нь улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.

  • Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.




Файл хэлбэрээр байгаа татаж авч ашиглааарай.


0 comments

Comments


bottom of page