top of page
Writer's pictureUB audit

Сонгуулийн зардлын тухай

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуулийн зардал, түүний тоон мэдээлэлтэй холбоотой мэдээллүүдийг оруулж байна.

Энэ жил холимог тогтолцоо буюу 48 гишүүн жагсаалтаар, 78 гишүүн тойргоос нэр дэвшихээр болж бид 126ш УИХ-ын гишүүнтэй болж байна даа.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6,434.5 сая төгрөг, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7-1,526.1 сая төгрөгийн хооронд тогтоосон байна.

Нам, эвслийн нийт зардлаар харуулбал:

Харин нэр дэвшигчдийн нийт зардлаар харуулбал:

Нэр дэвшигчид маань анхаараарай.

Нэр дэвшигчидийн санхүүгийн мэдээллийг боловсруулж байгаа нөхдүүд минь анхаараарай бүх харилцах данснаас гарч байгаа мөнгөн гүйлгээнүүд баталгаажсан санхүүгийн баримт болох ибаримтаар баталгаажина шүү.

Нэр дэвшигчидийн санхүүгийн мэдээллийг сайн эхнээс нь санхүүгийн хариуцлагатай боловсруулаарай. Туршлагаас харахад анхнаас нь санхүүгийн мэдээллийг цаг тухайд нь сайн бүрдүүлээгүй байдлаас үүдэн гарсан гараагүй нэр дэвшигчид зарим нь асуудалд өртөн багагүй хэмжээний өр төлбөр тавигдаж санхүүдээ нэлээдгүй хэмжээний хохирол учирдаг байгаа шүү.


Нэр дэвшигчдийн сонгуулийн тайландаа Хувийн аудитын компаниудаар аудит хийлгэн Төрийн аудитын байгууллага руу тайлангаа илгээнэ шүү. Амжилт.

Сонгуулийн тухай хуулийн 42-т "Сонгуулийн зардлын зарцуулалт" :

42.1.Сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардалд зориулан бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хэлбэрээр зарцуулна.

42.2.Сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:

42.2.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах;

42.2.2.нам, эвсэл, нэр дэвшигчийг сурталчлах;

42.2.3.сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах;

42.2.4.бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, урамшуулал;

42.2.5.дээр дурдсан зардалтай холбоотой бусад.

42.3.Мөнгөн бусаар хүлээн авсан хандивыг, хандивын гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулна.

42.4.Энэ хуулийн 42 дугаар зүйлд заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Ингээд бид 126 ш УИХ-ын гишүүдтэй болж төр засгийн ажил амжилтай хурдтай сайхан явагдаж эхэлнээ гэдэгтээ итгэлтэй байна шүү.


Эх сурвалж: legalinfo. ikon.mn





0 comments

Comments


bottom of page