top of page
Writer's pictureUB audit

Санхүүгийн тайлангийн аудит


Санхүүгийн тайлангийн аудит нь үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлангууд, нягтлан бодох бүртгэлийн бодлого гол ба бусад нэмэлт тайлбар, тодруулгууд нь үнэн зөв, шударгаар илэрхийлэгдсэн эсэх талаар аудитор дүгнэлт гаргаж, дотоод болон гадны мэдээлэл хэрэглэгчдэд мэдээллэх зорилготой.


Аудитын тухай хуулийн 3.1.5-д "аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг холбогдох олон улсын стандартын дагуу шалган дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөхийг" заасан байна.


Ямар үед санхүүгийн тайлангийн аудит хийлгэх вэ?

  • Аудитын тухай хуулийн дагуу санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх шаардлага үүссэн үед

  • Өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа бол

  • Хөрөнгө оруулалт татахаар зэхэж байгаа бол

  • Зээл авах, өрийн үнэт цаас гаргах гэх мэтээр санхүүжилт татан төвлөрүүлэх бол

  • Хөрөнгийн бирж дээр нийтэд хувьцаа гаргах бол

  • Хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийх, оруулсан хөрөнгөндөө хяналт тавихаар зэхэж байгаа бол


0 comments

Comments


bottom of page