Шинэ оны мэнд хүргье. За санхүүчид бидний ажил эхэлж байна шүү. Амжилт манайхаан.
Санхүүгийн тайланг хэрэхэн хүлээн авах талаар заавар журам шинэчлэгдэн мөрдөгдөж эхлээд байна.
Сангийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/205 дугаар тушаалын талаар мэдээлэл оруулж байна.
Энэхүү "САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ, ТАЙЛАНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ ЖУРАМ" нь 2 хавсралттай бөгөөд Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүргүүлэх, хүлээн авах, тайлангийн мэдээллийг ашиглах журам, санхүүгийн тайланг хянаж хүлээн авсан тойрох хуудас зэргээс бүрдэж байна.
"САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ, ТАЙЛАНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ ЖУРАМ"-ыг файлаар орууллаа.
Ерөнхий нягтлан бодогчийг бүртгэж оруулах бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн эрхээр нэвтрэн орж санхүүгийн тайлангийн файл дээр ажиллана шүү.
Тайлагнагч байгууллага нь тайлангаа хугацаандаа хүргүүлээгүй, баталгаажуулаагүй тохиолдолд харилцагч санхүүгийн байгууллагад тайлан шивэх хүсэлтээ илгээнэ. Тайлан шивж илгээх бас хугацаатай болсон байгаа шүү. АНХААРААРАЙ, 5 хоногт ..........
Санхүүгийн тайлангийн залруулга хийлгэх гэж байгаа бол:
4.2.Тайлагнагч байгууллага нь тайлангийн залруулгыг журмын 4.1-д зааснаас гадна өөрийн хүсэлтээр системд дараах дарааллын дагуу хийнэ. Үүнд:
4.2.1.аудитын хуулийн этгээд нь системд аудитын дүгнэлтийг оруулсан байх;
4.2.2.системд тайлагнагч байгууллага нь залруулах хүсэлтээ илгээсэн байх;
4.2.3.тайлагнагч байгууллага нь системд аудитын дүгнэлтэд үндэслэн тайланд залруулга хийж, хүргүүлсэн байх.
4.3.Тайлагнагч байгууллага нь тайландаа залруулга хийх эцсийн хугацаа тухайн оны 12 дугаар сарын 01-ний өдөр байна.
4.4.Мэргэжилтэн нь тайлагнагч байгууллагын залруулсан тайланг системд хүргүүлсэн өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор хянаж дараагийн төлөвт шилжүүлнэ.
Comentários