top of page
Writer's pictureUB audit

НД-д шинээр ажил олгогч бүртгүүлэхэд бүрдүүлэх материал

Өглөөний мэндээ

Шинээр компани, хоршоо, ТББ, СӨХ, ХЗХ... байгуулж байгаа Ажил олгогч та бүхэн минь дараах материалуудыг бүрдүүлэн Нийгмийн даатгалдаа хандаарай.

Шинээр ажил олгогч бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /эх хувь/

  2. Захирал, нягтлан бодогчийн иргэний үнэмлэхний хуулбар

  3. Тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэлээ банкинд төлсөн баримт

  4. Шинээр бүртгүүлэх тухай албан хүсэлт

  5. Гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын иргэний харъяатын албанаас оршин суух зөвшөөрлийн иргэний үнэмлэхний хуулбар

  6. Гадаадын хөрөнгө оруулалттай компани Монгол талын төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар

ингээд болоо шүү дээ. Амжилт.


АЛБАН ХҮСЭЛТИЙН ЗАГВАР

.............................................ХХК

2024 оны .... р сарын .... өдөр №... Улаанбаатар хот


........................... Дүүргийн Нийгмийн Даатгалын Газарт


Манай компани нь 2024 оны ...-р сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул нийгмийн даатгал төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтэй байна. Иймд дараах мэдээллийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагаар бүртгэж өгнө үү.

  1. Үйл ажиллагааны чиглэл: .............................

  2. Захирлын нэр: ......................................................... /Утас/ ................................

  3. Захирлын цахим шуудан: ...............................................

  4. Байгууллагын цахим шуудан: ......................................................

  5. Нягтлан бодогчийн нэр: ............................................ /Утас/ ..............................

  6. Нягтлан бодогчийн цахим шуудан: ...............................................

  7. Цалингийн сан: ...............................

  8. Даатгуулагчийн тоо: ........ хүн

  9. Байгууллагын банкны данс: ...................................

  10. Байгууллагын хаяг байршил:............................................


Захирал: ........................................... / /


Амжилт Эрхэм ажил олгогч нараа

1 comment

1 Comment


Guest
Sep 19

hi


Like
bottom of page