Саяхан нэг хэлэлцүүлэгт оролцоо.
"АУДИТЫН КОМПАНИУДЫН МЭДЭЭЛЭЛИЙН ТОД БАЙДАЛ, САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ" гэдэг хэлэлцүүлэгт байсан ба үнэхээр шинэлэг мэдээлэл олгосон 3 цагийн маш үр дүнтэй хэлэлцүүлэг байлаа.
Хэлэлцүүлэгт дараах байгууллагын хүмүүс:
Сангийн яам
СЗХ
Аудитын компанийн захирлууд
Судлаачид оролцлоо.
Хэлэлцүүлэгт хэлэлцсэн асуудал:
Аудитын байгууллагын одоо байгаа байдал болон ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх талаар судлаач багш мэргэжилтэнгүүд санал бодлоо харилцан солилцлоо.
СЭЗИС ийн ТУЗ-ын дарга Р.Амаржаргал багшийн хэлсэн 3 үг хамгийн сонирхол татлаа.
Хиймэл оюун ухаан
Блокчэйн технологи
Дата аналист
Хиймэл оюун ухаан нь компьютерын програм хангамжаар бүтээгдсэн хүний сэтгэхүйг логик маягаар дууриалгасан ба бараг ижил түвшинд хүргэхийг хичээдэг технологийн төрөл ба аливаа хүний хийдэг үйл ажиллагааг хийхэд зориулагддаг болно.
Хиймэл оюун нь өөрөө өөрийгөө хөгжүүлж байдаг программ хангамжийн төгс программ юм. Бид бүхэн хиймэл оюуныг роботоор төсөөлж болно. Гэхдээ ялгаа нь өнөөгийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичигдсэн алгоритмын дарааллаар ажилладаг билээ. Мөн өнөөгийн компьютер тоглоомууд нь үүний тод жишээ юм. Хэрэв бид төгс хиймэл оюуныг зохион бүтээх аваас хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлд устаж үгүй болох аюулт магадлал байгаа. Хиймэл оюунд байвал зохих чадварууд:
Өөрт дүн шинжилгээ хийж, хариултыг өөрийнхөөр илэрхийлдэг байх.
Өөрийнхөө алдааг өөрөө олж засварладаг
Хүний сэтгэхүйгээс илүү давсныг сэтгэх
Блокчэйн гэдэг нь бие даасан хэрэглэгчдийн сүлжээ хооронд цахим мэдээллийн сан үүсгэх болон хуваалцах боломжтой болгох мэдээллийн зохион байгуулалт юм.
Блокчэйн нь төвлөрсөн бус өгөгдлийн сангийн технологид шинэ шийдэл болж өгсөн. Энэ шинэчлэлт нь хуучин технологийг шинэ арга замтай холбосноор илүү сайжирч хөгжиж байна. Одоо блокчэйнийг бие даасан хэрэглэгчдийн нэгдэл мэдээллийн санг хадгалж, мэдээллийг хуваалцаж мөн удирдаж ажиллах төвлөрсөн бус өгөгдлийн сан гэж ойлгож болно.
Олон төрлийн блокчэйн байдаг:
Нийтийн блокчэйн(Public blockchain):(жишээ нь Bitcoin) нь давтагдашгүй токенуудаар ажиллах томоохон төвлөрсөн бус сүлжээ юм. Тэдгээр нь аль түвшний хэрэглэгчдэд нээлттэй ба тэдэнд дэмжлэг үзүүлэх нээлттэй эхийн кодууд байдаг.
Хувийн блокчэйн(Private blockchain): нь ихэвчлэн жижиг хэмжээний сүлжээ байхаас гадна токен ашигладаггүй. Хэрэглэгчид нь нарийн хяналт дор үйл ажиллагаа явуулдаг. Энэ төрлийн блокчэйнүүд итгэмжлэгдсэн гишүүд болон нууцлагдсан дамжуулалттай холбоогоор баталгааждаг.
Зөвшөөрөгдсөн блокчэйн(Permissioned blockchain): (жишээ нь Ripple) нь нийтийн болон хувийн блокчэйнүүдийн хосолмол шинжтэй, хувийн блокчэйнтэй ижил хяналттай боловч хянагч нь сүлжээний хэрэглэгч дотроосоо байдаг. Нийтийн блок-чэйнтэй ижлээр томоохон төвлөрсөн бус систем байх ба тэдгээр нь давтагдашгүй токен ашиглана. Код нь зарим нь нээлттэй эхийн, зарим нь нээлттэй эхийн бус байдаг.
Дата аналист буюу Мэдээллийн шинжээч нь байгууллагуудад шийдвэр гаргахад нь туслах зорилгоор өгөгдлийг цуглуулж, дүн шинжилгээ хийж, тайлбарладаг. Тэд статистикийн аргууд, програм хангамжийн хэрэгсэл, програмчлалын хэлийг дараахь зорилгоор ашигладаг.
Мэдээллийг цэвэрлэж, бэлтгэх
Өгөгдлийг судалж, дүн шинжилгээ хийх
Загвар, харилцаа холбоо, чиг хандлагыг тодорхойлох
Дүрслэл болон хяналтын самбар үүсгэх
Урьдчилан таамаглах загваруудыг боловсруулах
Тайлан, танилцуулга бэлтгэх
Аудитын салбарынхан бид нар эдгээр мэдлэг боловсролыг эзэмших хэрэгтэй болоод байна шүү. Аудиторуудаа.
Асуувал хариулна.
Эх сурвалж : https://mn.wikipedia.org/
Comments