top of page
Writer's pictureUB audit

Аудитор та Нягтлан бодох бүртгэлийн өндөр мэдлэгтэй байх ёстой.

Эрхэм санхүүчдээ.

Аудитор, аудитын байгуулага, зорилго, зэргийг тухай товчхон мэдээлэл оруулж байна.


Аудитор гэж хэн бэ? Аудитор аудитын зарчмуудыг ойлгох, хэрэглэх явдал юм. Үүнд аудитын үйл явцыг удирдан чиглүүлдэг хууль тогтоомж, заавар, арга аргачлал ордог бөгөөд аудит хийхдээ анхаарах гол зүйл юу вэ? гэдэгт хариулт өгнө.


Аудиторын байгуулага нь:

Тухайн гэрээт Байгууллагын санхүүгийн үнэн зөв байгааг хянан шалгаж, санхүүгийн тайлангийн олон улсын стандарт буюу Монгол улсад хэрэгжиж байгаа татварын хууль тогтоомжийг хэрхэн дагаж мөрдөж байгааг шалгах эрх бүхий байгууллага юм.


Аудиторын зорилго нь санхүүгийн тайланг бүхэлд нь залилан, алдаанаас шалтгаалсан материаллаг буруу тайлагналгүй эсэх талаар үндэслэлтэй баталгаа олж авах, аудиторын дүгнэлтийг багтаасан аудитын тайлан гаргах явдал юм.


Аудитор яг юу хийдэг вэ? Аудиторууд нягтлан бодох бүртгэлийн бүртгэлийг шалгаж, дүн шинжилгээ хийж, тайлбарлаж, санхүүгийн татвар, НД-ын тайлан гаргах, зөвлөгөө өгөх, эсвэл бусдын бэлтгэсэн тайланд аудит хийж, үнэлдэг мөн зардал болон бусад санхүүгийн төсвийн өгөгдлүүдийг бүртгэх, системийг суурилуулах ажилд гар бие оролцдог.


Нягтлан бодогч аудитор мөн үү?

Нягтлан бодогч ба Аудитор: Ялгаа нь юу вэ? гэдэг асуултанд хариулт өгөхийг оролдоё.


Нягтлан бодогчид санхүүгийн мэдээлэл цуглуулах, тайлан гаргахад анхаарлаа төвлөрүүлдэг бол харин аудиторууд санхүүгийн мэдээллийг үнэн зөв, дүрэм журамд нийцэж байгаа эсэхийг шалгадаг хүмүүс юм.


Хэн аудитор байх ёстой вэ?

Аудитын компани болон пүүсүүд нь туслах аудиторын албан тушаалд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх шаардлагатай ба зарим ажил олгогчид дээд түвшний удирдлагын аудиторын албан тушаалд нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн хүмүүсийг ажилд авахыг илүүд үздэг.


Аудитын тухай хуулийн

3.1.2-т "аудитор" гэж аудитын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд, эсхүл аудитын багийн ахлагч, бусад гишүүнийг;

3.1.3."партнер" гэж аудитын гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан аудитын хуулийн этгээдийн өмнө аудитын дүгнэлтийн талаар хариуцлага хүлээх аудиторыг;

3.1.4."аудитын хуулийн этгээд" гэж аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нөхөрлөл, компанийг;


Аудиторуудад ямар ур чадвар хэрэгтэй вэ?

  • Ямар ч асуудалд анхааралтай хандах.

  • Математикийн өндөр ур чадвартай.

  • Асуудлыг шийдвэрлэх маш сайн ур чадвартай.

  • Санхүүгийн системд ихээхэн анхаарал хандуулдаг.

  • Тогтсон хугацаанд, дарамт шахалт дор ажиллах чадвартай.

  • Өөрийн санаачилгаар, багаар ажиллах чадвартай.

  • Мэдээллийн технологийн өндөр ур чадвартай.


Яагаад аудитор болох вэ?

Та аудитор болсноор өндөр үнэ цэнэтэй, хөрвөх боломжтой ур чадварт суралцах бөгөөд уламжлалт аналитик чадвараас гадна өнөөгийн аудиторууд мэдээллийн дүрслэл, аналитик, мэдээллийн технологийн чадварт суралцдаг.


Одоогийн шинэ технологиуд нь алдааг шалгах, гүйлгээний мөчлөгийг хянах зэргээр аудиторуудад илүү ухаалаг, хурдан ажиллахад тусалж байгаа шүү.


Аудитор болохын тулд нягтлан бодох бүртгэл, эдийн засагч, санхүүч, менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, Мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй байна.


Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн:

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орох этгээдэд тавих шаардлага


24.1.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орох этгээд дараах шаардлагыг хангасан байна:

24.1.1.их, дээд сургуулийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх;

24.1.2.их, дээд сургууль, коллежийн нягтлан бодогчийн мэргэжил эзэмшүүлэх хичээлийн програмыг ханган, санхүүч, эдийн засагч, менежментийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, нягтлан бодогчоор дөрвөөс доошгүй жил ажилласан байх.


Тодруулах зүйл байвал бидэнд хандаарай.

0 comments

Comments


bottom of page