top of page
Writer's pictureUB audit

Асуувал хариулья

Өглөөний мэндээ.

Та санхүү, бүртгэл, аудит, даатгал, тэтгэвэр, тэтгэмж болон санхүүтэй холбоотой асуулт асуувал бид хариулт өгөхөд бэлэн байгаа шүү.


Асуулт 501: Би 1990 онд Завхан аймгийн Алдархаан сумын нэг хувийн байгууллагад нягтлан бодогчоор орж 5 жил ажиллаж байсан. Тэгтэл тэр компани архивын баримт үрэгдсэнээс цалингийн баримт олдохгүй байна. Одоо би 60 настай. Тэтгэврээ хэрхэн бодуулах вэ?


Хариулт 501: Таны буюу даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох 1995 оноос өмнөх хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын, эсхүл санхүүгийн баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд тэтгэврийн хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны “Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалин батлах тухай” А/136 дугаар тушаалыг баримтлан тооцно.

“Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалин батлах тухай” А/136 дугаар тушаалын хавсарлтыг хавсаргав.


Татаад хараарай. ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ҮНДЭСНИЙ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЖИШИГ ЦАЛИН



Асуулт 502: Би дотоод аудитороор нэг компанид тэтгэвэр тогтоолгосноос хойш ажиллаж шимтгэл төлж байгаа юм. Тэтгэвэр дээр ямар нэмэлт хийгддэг юм бол?


Хариулт 502: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгоно" гэж заасан. Иймээс тэтгэвэр авагч хүсэлт гаргасан тохиолдолд нэмэгдлийг хийх бөгөөд тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш 6 сар ба түүнээс дээш хугацаанд шимтгэл төлсөн нөхцөлд анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлснөөс тооцон шимтгэл төлсөн сар тутамд 0,125 хувиар тооцон нэмэгдүүлнэ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн :

7.2.Тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгоно.

7.3.Энэ хуулийн 7.2-т заасан нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлсөн сар тутамд 0.125 хувиар тооцож бодно.

7.4.2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даатгуулагчийн өндөр насны сарын тэтгэврийн хэмжээг бодоход энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлсөн сар тутамд 0.167 хувиар тооцно.

7.5.2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн энэ хуулийн 7.2-т заасан нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлсөн сар тутамд 0.167 хувиар тооцно.

7.6.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.


0 comments

Комментарии


bottom of page