Хувь хүний орлогын албан татварын хууль 2019 оны 3 дугаар сарын 22-нд Шинэчлэгдсэн билээ.

Бид ХХОАТ-ын хуулийн дагуу “Хувь хүний орлогын албан татвар”-ын  тайланг хэн, хэзээ ямар хугацаанд хаана тайлагнах талаар ярилцах болно.

  • Хэн: Албан татвар төлөгч

– Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл энэ хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна.

– Албан татвар төлөгчийг Монгол Улсад байнга оршин суугч болон Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгч гэж ангилна.

– Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч гэж доор дурдсан нөхцөлийн аль нэгийг хангасан хувь хүнийг хэлнэ:

  • үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суусан;
  • албан татвар ногдох орлогын 50 ба түүнээс дээш хувийг Монгол Улсад олсон орлого болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого эзэлж байвал.

– Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийг тодорхойлоход дээрх  дарааллыг баримтална.

– Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчид Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон хувь хүнийг хамруулна.

– Гадаад улсад томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагч нь Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч байна.

– Хугацааг Монгол Улсын хилээр орсон өдрөөс хуанлийн хоногоор тоолох бөгөөд олон удаа орж гарсан тохиолдолд албан татвар төлөгчийн Монгол Улсад байсан хоногийн нийлбэрээр тодорхойлох бөгөөд тухайн татварын жил болон түүний өмнөх татварын жилийг хамруулан тооцно.

-Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн нь Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчид хамаарахгүй.

-Албан татвар төлөгч үргэлжилсэн 12 сарын хугацаанд Монгол Улсад 183 ба түүнээс дээш хоногоор ажиллах нь хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр нотлогдож байвал уг албан татвар төлөгч Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно.

-Энэ хуульд заасан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч болон Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийг тодорхойлох, бүртгэх, бүртгэлээс хасах, албан татварын тооцоо хийхтэй холбогдсон журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

  • Хэзээ: Дараа оны 2 дугаар сарын 15-ний өдрийн дотор

  • Хаана: Харьяа татварын албанд

Эх сурвалж: legalinfo.mn

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *