Та бүхэнд бид энэ долоо хоногт Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-ын тоо жилээс жилд өсөж байгаа талаар мэргэжлийн байгууллагын гаргадаг мэдээллээс эх сурвалж авч мэдээлэл бэлтгэн оруулж байна.

Монгол улсад 2000 онд анхны ББСБ байгууллага байгуулагдаж байсан бол өнөөдрийн байдлаар 533  ББСБ- ууд үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. Нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 19.3 хувиар өссөн.
  2. Зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өсөж 1.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн үлдэгдлийн 47.1 хувь хэрэглээний зээлийн үлдэгдэлтэй. 
  3. Нийт зээлийн үлдэгдлийн 85.5 хувийг иргэдийн зээл, 14.5 хувийг хуулийн этгээдийн зээлээс бүрдэж байна. 
  4. Зээлийг чанараар ангилахад 86.7 хувийг хэвийн зээл, 3.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 9.4 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна.
  5. Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдэж 552.0 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.6 саяд хүрсэн дүнтэй байна гэж тойм мэдээлэлд дурьдагджээ.

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *