Бусад салбаруудтай харьцуулахад нягтлан бодох бүртгэл нь “давхар бүртгэлийн систем”-ээс хойш томоохон инноваци хийгдээгүй салбар билээ. Ашиг болон зарлагыг цэгцтэй бүртгэж эхэлснээрээ энэ систем бизнес, худалдааны түүхэн дэх томоохон амжилт болсон ч үүнээс хойш хэдийнээ 500 жил өнгөрчээ.

Харин сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан болон machine learning технологид суурилан бүртгэл хөтлөх болов. Нягтлан бодох бүртгэлийн програм хангамж борлуулагч томоохон компаниуд датаг автоматаар бүртгэх, дансны бүртгэлийг нийлүүлэх зэрэг үйлдлүүдийг аль хэдийн ажил хэрэг болгож байна.

Нягтлан бодох бүртгэлийн ирээдүй ямар байх вэ гэдэг асуултанд олон хариулт өгч болох ч хамгийн өөдрөг гэж болох нэгэн таамаглал саяхан гарчээ. Atherton судалгааны газрын таамагласнаар 2020 он гэхэд нягтлан бүртгэл, татвар, аудит, банкны гүйцэтгэдэг үүргүүдийг бүгдийг нь хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар шийддэг болох ажээ.

Тэгвэл хиймэл оюун ухааны технологи нягтлан бодогчдыг ажилгүй болгох уу?

Цахиурын хөндийд байрладаг бүртгэлийн компани болох Accounteam-н гүйцэтгэх захирал Стефани Вейл нэгэн яриандаа “Цаг хугацаа их шаардсан, залхуутай гүйцэтгэлүүдийг машинууд хийж эхлэх нь олон нягтлан бодогчдыг айлгаж байгаа байх. Гэхдээ сайн гүйцэтгэл хийдэг, алдаагүй хиймэл оюуны системийг ашиглаж чадвал бид өдөр тутамд гардаг бүртгэлийн алдаануудыг гаргахгүй байх боломжийг олгох юм” гэсэн байна.

Хиймэл оюун, үүлэн тооцололд суурилсан програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 4 тэргүүлэх компанийг харьцуулсан судалгаа саяхан гарчээ. Atherton судалгааны фирм эдгээр 4 компанийн хиймэл  оюуны системийг судлахдаа AAI гэсэн өөрсдийн хэмжүүрт суурилсан. Энэ судалгааны үр дүнд OneUp компаны автоматжуулалтын индекс хамгийн өндөр буюу 95% хэмээн дүгнэгджээ.

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *