Өмнөх нийтлэлдээ бид удирдлагууд санхүүгийн тайлантай танилцах үеэр гардаг зарим асуудлын тухай дурдсан билээ. Бидний дүгнэснээр удирдлагуудад нэн түрүүнд тулгардаг асуудал нь санхүүгийн тайланг уншиж шийдвэр гаргахад хэрэг болох мэдээллийг авах байв. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэж болох вэ?

  1. Санхүүгийн ажилтнуудтайгаа ойр ажиллах

Хэрэв та санхүүгийн тайлангууд, тооцоо бүртгэл хөтөлсөн ерөнхий дэвтэр, журналаас байнгын мэдээлэл авах шаардлагатай байдаг бол хамгийн түрүүнд санхүүгийн ажилтнуудтайгаа илүү ойр ажиллаарай. Нягтлан бодогч, дотоод аудитор зэрэг бүртгэлийн ажилтнуудаас та санхүүгийн үйл ажиллагаа, түүний үнэн зөв байдлын тухай долоо хоног бүр мэдээлэл авч эхлэх нь байгууллагын ажил цэгцтэй, тодорхой байхын эхлэл болно.

  1. Мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах

Хуулинд заасны дагуу хөндлөнгийн дүгнэлт гаргуулах, татвартай холбоотой асуудал тулгарах, санхүүгийн үйл ажиллагаааны үнэн зөв эсэхийг тодруулах зэрэг зорилгоор компаниуд мэргэжлийн байгууллагад ханддаг. Татвар, аудит, санхүүгийн мэргэжлийн байгууллагаас зөвлөгө авах нь таны цагийг хэмнэхийн хажуугаар бизнесийнхээ санхүүгийн байдлыг гадны өнцгөөс дүгнэх боломжийг олгоно.

  1. Санхүүгийн мэдлэгээ сайжруулах

Дээрх хоёр аргыг бодвол цаг хугацаа шаардах нь илүү боловч урт хугацаандаа хамгийн үр дүнтэй арга нь санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх юм. Суралцах хэрэгслүүд элбэг болсон өнөө үед та өөрийн цаг заваа тохируулан онлайн хичээлд сууж, хэрэгцээтэй ном материалуудыг бие даан судалж болно. Харин та Монголын зах зээл, санхүүгийн стандартад зохицсон богино хугацааны сургалтанд хүсвэл удирдлагад зориулсан санхүүгийн сургалт явуулдаг мэргэжлийн байгууллагуудад хандаарай.

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *