Сүүлийн арван жилд, технологийн ертөнц геометр прогрессоор урагшилж байгаа билээ. Энэ их хурд бидний хувийн амьдрал болон ажил хэрэгт өдөр бүр л нөлөөлсөөр байна. Тэгвэл сүүлийн таван жилийн байдлаар технологийн энэ өндөр хөгжил бизнесийн үйл ажиллагааг тэр дундаа нягтлан бодох бүртгэлийг хэрхэн өөрчилж байна вэ?

  1. Нягтлан бодох бүртгэлийн програм хангамж

Үзэг, харандаа, тооны машинаар “зэвсэглэн” гүйлгээ, тооцоо бүрийг нэг нэгээр нь хөтөлдөг байсан үе ард хоцорчээ. Цаг их авдаг, төвөгтэй ажлуудыг хялбарчилсан програм хангамжийн тусламжтайгаар санхүүгийн ажилтнууд өгөгдөл, мэдээллүүдийг түргэн шуурхай тооцоолон боддог болсон. Тэгвэл сүүлийн үеийн илүү дэвшилтэт программууд санхүүгийн мэдээлэл оруулах аргыг хүртэл хялбарчилж байна. Гүйлгээ бүрийг шивэхийн оронд баримтуудыг скайнердан оруулдаг програмууд ч гарчээ.

  1. Үүлэн тооцооллын систем

Өнөө үед, интернетийг бүрэн ашиглах нь бизнесийн байгууллага бүрийн эхний даалгавар болжээ. Байгууллагуудад олгож буй интернетийн нэг давуу тал, нэгэн шинэ тренд бол – Үүлэн тооцоолол юм. Нэгдсэн системд дижитал форматаар бүртгэгдсэн мэдээллийг хэрэглэгчид хаанаас ч, хэзээ ч холбогдон авч болдог нь олон салбартай байгууллагуудын хувьд томоохон давуу тал болж байна.

  1. Хэрэглэгчдийн гүйлгээг илүү үр дүнтэй байдлаар хийх

Гүйлгээ, мэдээллүүдийг дижитал хэлбэрээр бүртгэж эхлэх нь зөвхөн таны бизнест биш таны хэрэглэгчдэд ч бас үр дүнтэй байх болно. Нягтлан бодогчид болон хэрэглэгчид хамгийн сүүлийн рийл тайм датаг хоёул харах, засварлах боломжтой болсноор аль аль талын ажлыг хялбарчлах билээ. Үүн дээр нэмээд, шинэ тутам хөгжиж буй програм хангамж, аппликейшнууд нь хоёр талын харилцааг илүү ойртуулж байна.

  1. Ухаалаг утасны нягтлан бодогч

Бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон ухаалаг утсанд зориулагдсан санхүүгийн аппликейшн олноор гарсаар байна. Энэ хурдтай хөгжлийн ачаар хэрэглэгчид утаснаасаа нэхэмжлэх бичих, зарлагын баримтуудаа авах, хувийн санхүүгээ тооцоолох боломжтой болжээ. Өмнө нь төвөгтэй байсан энэ үйлдлүүд одоо хэдхэн минутад шийдэгдэж, энэ гүйлгээнүүдээс үүсэж буй их өгөгдөл үүлэн тооцооллын системд хадгалагдаж байна.

  1. Нягтлан бодогчдын ажлын үүрэг илүү өргөн хүрээнд

Хэрэв нягтлан бодогчдоос тэдний ажлын хамгийн залхмаар зүйлийг асуувал ихэнх нь уртаас урт гүйлгээнүүдийг шивж, тооцоолох гэж хариулна. Харин шинэ технологиуд тэдний ажлын энэ төвөгтэй асуудлыг хэдхэн үйлдлээр шийдэж өглаа. Үүний үр дүнд нягтлан бодогчдод илүү их цаг гарч, тэдний ажил үүргийн хуваарьт зарим өөрчлөлтүүд орж эхэллээ. Тиймээс санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнууд санхүүгийн өгөгдөлд нарийчилсан дүн шинжилгээ хийх, санхүүгийн төлөвлөгөө гаргах зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хийж байна.

Нэн хурдтай өөрчлөгдөж буй технологийн ертөнцөд үр ашигтай, амжилттай ажиллах гол нууц нь техник, технологид суралцаж, тэднийг өөрийн хэрэгцээнд тааруулан ашиглах юм. Тиймээс өөрчлөлтөнд хурдан зохицож, технологи хэмээх багажийг ашиглах нь ажил хэргийн хамгийн чухал түлхүүр болжээ.

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *