“Улиастай ван Аудит” ХХК нь 2011 онд  аудит ба баталгаажуулалт, санхүү болон татварын тайлан гаргах, санхүүгийн зөвлөгөө өгөх, үнэлгээ хийх чиглэлээр үүсгэн байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Бид компанийхаа үйл ажиллагаагаа өргөжүүлж Даатгалын болон Үнэт цаасны компаниудад аудит хийх зөвшөөрөлийг СЗХ-ноос авсан. Түүнчлэн Үндэсний Аудитын Газартай гэрээ байгуулан төрийн өмчит болон төсөвт албан газруудад 6 дахь жилдээ санхүүгийн тайлангийн аудит хийж байна.

2011

“Улиастай ван Аудит” ХХК үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2013

Өөрсдийн анхны салбараа Завхан аймгийн Улиастай хотод байгуулан ажиллаж байна.

2016

Ховд, Говь-Алтай, Дорнод болон Архангай аймгуудад салбараа байгуулан ажиллахаар ажлаа эхлүүлээд байна.

2018

Өмнөговь, Дундговь зэрэг аймгуудад салбараа нээн өргөжин ажиллах зорилт тавин ажиллаж байна.

Бид аудитын олон улсын стандарт, мэргэжлийн ёс зүйн хүрээнд үйлчлүүлэгч байгууллагад зөвлөгөө, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

АЛСЫН ХАРАА

Монголдоо төдийгүй Олон улсын хэмжээнд НББ, Аудитын үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлсэн тэргүүлэгч мэргэжлийн байгууллага болох

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бизнесийн үйл ажиллагаанд оролцогч дотоод, гадаадын ААН, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, санхүүгийн үнэн зөв, бодитой баталгаажсан мэдээлэл олж авахад нь туслахад оршино.